Чанаргүй барилгын балаг дуусахгүй нь ээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04

Өчигдөр үдээс хойш орсон бороо, салхины дараахан Хан-Уул дүүрэгт байрлах “Нархан” хотхоны хажуу талын байрны пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурчээ.

Хүн, машин техникийн дээрээ унах аюултай тул Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид яаралтай очиж, арга хэмжээ авсан байна.

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад, “Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын хойд талын гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсан. Яаралтай арга хэмжээ авч, хөөсөнцөрийг буулгасан. Хүн бэртэж гэмтээгүй, автомашин дээр унаагүй” гэлээ.

Эх сурвалж тус байрыг Нархан хотхоны хажуу талд байдаг ганц сондгой байр, оршин суугчид нь автомашины зогсоолгүй бөөн л асуудал үүсгэж байдаг хэмээв. Ямартай ч чанаргүй барилгын компаниудын үнэн төрх ийнхүү захаасаа илчлэгдэж байна.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх