Ё.Гантуяа хамтран амьдрагчийнхаа талаарх мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04
 
 
 

Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимилиан Лёонхард Клойбер дөрөвдүгээр сарын 17-нд өвчний улмаас бурхан болсон билээ.

 

Тэрбээр Монголд ирээд олон жил бүгсэн бөгөөд хамтран амьдрагч Ё.Гантуяагийнд байж байгаад улмаар төрсөн дүүгийнх нь гэрт нас барсан байдаг. Олон жил эрэн хайж, сурвалжилсан энэ хүнийг Германы хууль болоод манайхан илрүүлж олоогүй нь олон хүний анхаарлыг татаад байгаа юм.

 

Тиймээс ч хуулийнхан энэ хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн хардаж буй. Эл хэрэгт түүний хамтран амьдрагчийг охин, хүргэнийх нь хамт сэжиглэн цагдан хорьсон байгаа бөгөөд хоёрыг нь батлан даалтад гаргаж, хоёр хүн хоригдож байгаа аж. Ё.Гантуяа Клойберыг “БНХАУ руу яваад эргэж ирээгүй, сураггүй болсон. Би тэр хүний талаарх мэдээллийг мэдэхгүй юм байна” гэж мэдүүлэг өгөхдөө мэлзсээр байгаа гэнэ.

 
 
 
 
 
 
Эх сурвалж www.wikimon.mn

-


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх