Тавантолгойд дахин тендер зарлагдах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 07

Оюутолгойн далд уурхайн  бүтээн байгуулалтын асуудал шийдлийн түвшинд хүрч буйтай зэрэгцэн Тавантолгойн асуудал хүлээлт үүсгэв. Далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал сайн мэдээ дуулгасан үеэс хойших  нэг сарын хугацаанд  ам.долларын ханш 100 орчим төгрөгөөр буурч,  Монгол төгрөгийн ханш чангарах хандлага ажиглагдаж эхэллээ. 

Эдийн засагт эерэг хонх  цохисон  эл үзэгдлээс улбаалан Тавантолгойг хөдөлгөчихвөл  бүр ч болоод явчих юм байна гэсэн бодол хэн хүнд лавшин суусныг энд дурдах нь илүүц биз ээ. Тэр ч утгаараа  удаан хугацаанд  шүүмжлэл дагуулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн хянах, дүгнэлт өгөх зорилго бүхий ажлын хэсгийнхний шийдийг Засгийн газрын түвшинд хүлээж байна. 

Харин ажлын хэсгийн зүгээс гэрээнд тусгагдсан заалтуудыг хянахын тулд 3 мянга гаруй хуудас баримтуудыг  эргэн шалгах шаардлага үүсэж, 14 зүйл заалтаар 60 хуудас дүгнэлтийг бэлтгэсэн болохоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.  Ингэхдээ Монголын ард түмний 100 жилийн нөөцтэй ордыг 60 жил хэнд ашиглуулахаа шийдэх гэж байхад ажлын хэсэг ногдсон 20 орчим хоног хэтэрхий богино байна гэх утгаар Л.Эрдэнэчимэг гишүүн  үг дайгаад амжсан юм. 

Түүнчлэн олон улсын Арбитрийн шүүх дээр баримт болох англи гэрээний хувилбарыг ЗГХЭГ-аас гаргаж өгөхгүй “луу унжиж” буйг эрх ашгийн зөрчил хэмээн тайлбарласан байв. Ийнхүү байгуулагдсан цагаасаа хойш блиц анкетаа жагсаалган бичүүлж, уул уурхайн асуудал шийдэхэд “толгой нь хүрэхгүй” гэх  ёж үгний матааст даруулсаар  ирсэн ажлын хэсгийнхэн эцэстээ  хөрөнгө оруулалтын гэрээнд  НОЙЛ  үнэлгээ тавив. 

Тодруулж хэлбэл, уг гэрээ нь УИХ-ын тогтоолууд, Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд, Тээврийн тухай хууль зөрчсөн  тул энэ чигээр нь УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Гэрээг анхлан боловсруулах явцад Эрдэнэс Таваантолгой талаас  зөвлөх ажиллаагүй тул гадны  зөвлөх компаниудын  үзэмжээр Монгол улсад хэт ашиггүй байдлаар боловсруулсан гэж үзэж. 
Мэдээж, ажлын хэсгийнхэн анхнаасаа Энержи Ресурс эзэмших хувьд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр үзлээ  энэ удаа бүр лавшруулан атгав. Өөрөөр хэлбэл, тендерийг дахин зарлах замаар Эрдэнэс тавантолгойг уг төсөлд орж ирэхийг чухалчилсан гэдгээ нуусангүй. Энэ тохиолдолд Энержи Ресурс зөвхөн хамтралын түвшинд хувь эзэмших юм. 

үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх