Бага насны хүүхдийн нас барсан шалтгаан нь тодорхойгүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 07

Иргэд, эмч нар улаанбурхан өвчнийг умартаад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзсэн. Учир нь, улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон гэх батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад олгож байв. Өнгөрсөн гуравдугаар сараас улаанбурхан өвчин аюулын харанга дэлдэж, ард түмнийг айлгаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчинд иргэд өртөж хүүхэд, хөгшид, хот хөдөөнийхөн гэлтгүй улаан бурхнаар өвчлөн, ХӨСҮТ-ийг зорих иргэдийн цуваа нэмэгдэж, эмнэлэг ч ачаалалтай ажиллаж байна. Ор сураггүй байсан өвчин олон жилийн дараа яагаад гэнэт гарав гэх асуулт гарч ирнэ. Холбогдох мэргэжлийн эмч нар ч улаанбурхан өвчний шинж тэмдэг янз бүрээр илэрч, өөрчлөгдсөн гэх хариултыг хэлсээр байгаа. Гэтэл “Улаан- бурхантай ижил халдварт өвчин гарсан байж болзошгүй.

ХӨСҮТ- ийн эмч нар улаанбурхан гэж эмнэлэгт хэвтүүлчихээд хэд хоногийн дараа биш байна гээд эмнэлгээс гаргаж байна” гэх яриа иргэдийн дунд гарч эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн сарын дундуур зургаан сартай охины биеэр тууралт гарч ХӨСҮТ-д хандахад “Коор” хэмээн оношилж эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ. Охины бие эмнэлэгт хэвтсэн өдрөөсөө хүндэрсэн байна. Хэд хоногийн дараа эмч шинжилгээ авч “Коор биш” байна гэжээ. Түүнчлэн охиныг үзсэн эмч ходоод эсвэл нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй гэж янз бүрийн онош тогтоосон гэнэ . Охины ээж Батчимэг “Коорын тасагт хэвтэж байх хугацаанд охин маань зогсолтгүй ханиалгаж, 38,5 хэм халуураад сандаргахад жижүүр эмч нь хэчнээн цагаар алга болчихдог. Сувилагч дээр очоод учир байдлаа хэлэхээр унтуулдаг тариа л хийдэг байсан. Охин маань эмнэлэгт ийм хүнд ирээгүй. Буруу оношилж, биеийн байдал нь хүндэрч сэхээнд ухаангүй байхад эмч нь “Манай талаас бол одоо хийх юмаа хийсэн, коорын халдварлах хугацаа нь ч дууссан. Тиймээс дүүргийнхээ эмнэлэг рүү юм уу Эх нялхас руу шилж, чиний л сонголт” гэж хэлсэн. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж охин минь амь насаа алдлаа” гэж нулимс дуслуулан хэлж байв. Талийгаач охиныг коор туссан гэж хэвтүүлчихээд хэд хоногийн дараа яагаад коор биш гэж оношилсон нь хүн бүхний анхаарлыг татах нь мэдээж. Энэ талаар болон хэчнээн хүн улаанбурхан өвчнөөр өвчилснийг ХӨСҮТ- ийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Сүүлийн гурван сар улаанбурхан өвчний гаралт огцом нэмэгдсэн. Одоогоор хэчнээн хүн уг өвчнөөр өвчлөөд байна вэ? 


-28750 хүн улаанбурхнаар өвчилсөн байж болзошгүй гэж ХӨСҮТ-д хандсан байгаа. Үүнээс 7080 хүн хэвтэн эмчлүүлсэн. 6366 хүн эдгэрсэн. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 500 гаруй хүн манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

-Эм, тарианы хомсдолд орж байна гэсэн. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн өөрөө эм, тариагаа бэлтгэж байгаа нь үнэн үү? 

- Эм, тарианы хангамж төдийлөн сайн биш байгаа. Чадах чинээгээрээ болгож байна. Өндөр үнэтэй, манай эмнэлэгт байхгүй эм, тариаг өвчтөнүүдээр бэлтгэж байгаа нь үнэн. Биеийн байдал нь хүндэрсэн хүнийг л хэвтүүлж байгаа. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал 5-6 хоногт сайжирч байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх