Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 07
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг отож буй эрсдэлүүд-
Орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 болгохоо Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн нь нийгэмд хүлээлт үүсгэсэн. Ядаж нэг өрөө байртай болчих юмсан гэж санааширч суугаа олон мянган залуу гэр бүл түүний мэдэгдлийг хэзээ биеллээ олох бол хэмээн чих тавин хүлээж суусан.
Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцуулга хийхдээ ипотекийн зээлийн хүрээнд 30 хувийн урьдчилгааг бууруулахгүй гэдэг зарчмаа хатуу барина. Харин энэ жилийн хувьд өнгөрсөн онд баригдсан 10-аад мянган айлын орон сууц борлогдоогүй байгаа. Үүнд дэмжлэг үзүүлэх асуудал ярьж байна. Ингэхдээ 30 хувиа хэвээр хадгална. Гэхдээ УИХ дэмжлэг үзүүлбэл Засгийн газар 20 хувьд нь баталгаа гаргаад явах боломжтой гэлээ. Уг ажил эдийн засаг хүнд байгаа энэ жил л үргэлжлэх боломжтой аж. Гэхдээ УИХ зөвшөөрвөл шүү дээ.
“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувь байсан. Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банк эрсдэл хүлээхгүй гэж үзэж буй ч уг шаардлагыг банк хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх. Учир нь, иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх нь эрсдэлтэй гэж үзэж буй аж.
Орон сууцны урьдчилгааг 10 хувь болговол ямар үр дагавар авчрах вэ
Манай улс АНУ-ын туулаад гарсан жишээг давтана. Бүр тодруулбал, 2007 онд ипотекийн зээл тус улсын хямралын шалтгаан болсон. Хямрал орон сууцны эргэн төлөгдөөгүй хөнгөлөлттэй зээлээс болж үүссэн гэж судлаачид дүгнэж байв. Өөрөөр хэлбэл, банкууд зээлийн түүх муутай иргэдэд зээл өгсөн. Тэд эргээд хөрөнгийн баталгаа гаргах чадваргүй байжээ.
Манайд өнөөдрийн байдлаар ипотекийн хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа. Хэрэв урьдчилгааг 10 болговол энэ тоо хэд дахин өснө. АНУ-д ч ийм явдал болж байсан. Тус улсад 2002 онд чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн дөнгөж 6 хувийг эзэлж байсан бол 2006 онд 20 хувьд хүрчээ.Зээлийн энэ уян хатан байдал орон сууцны үнийг өсгөж эхэлжээ, АНУ-д. Тиймээс америкчууд үнэтэй байгаа орон сууцаа барьцаанд тавьж зээл авах нь ихэссэн ч удалгүй үл хөдлөх хөрөнгөнийх нь үнэ навс унаснаар чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн байна. Энэ нь банкны салбартаа эргээд нөлөөлжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.