Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 07

Өнгөрсөн долоо хоногт ийм зүйл болсныг хэн ч анхааралгүй өнгөрсөн. “Улаанбаатар хотоо хөгжүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө тууштай ажиллана” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийлсэнийг бас л хэн ч сөхөөрсөнгүй. Өөрөөр хэлбэл, газар мөнгө болж нүдэнд нь харагдсан манай Ерөнхий сайд аргагүй л сайн ажиллах нь мэдээж байх.
Харин өнгөрсөн жилийн яг өдийд УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг эзэмших эрхийг тодорхой болзол, гэрээний дагуу хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй олгож болно”. Мөн “Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар” гэсэн тусгай ангилал шинээр үүсгэсэн нь газрын зураг дээрх байгалийн баялагтай газруудыг хувьчлуулах гэсэн санаа агуулж байна гэж иргэд, олон түмэн эсэргүүцсэн явдал бий. Сүүлдээ тэмцэгчид жагсаал цуглаан зохион байгуулж, хардалт сэрдэлттэй тулгарсан.
Тиймдээ ч эл хуулийг тэр үеийн Н.Алтанхуягийн Засгийн газар татаж байсан удаатай. Гэтэл Ч.Сайханбилэг хотыг хөгжүүлэх гэдгээр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “нэн яаралтай” хэлэлцүүлэхээр оруулж ирсэнийг анхаарахгүй өнгөрч боломгүй. Энэ хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ-аас маш нууц байдлаар батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн ангиудад олгосон газарт орон нутаг газрын зөвшөөрөл өгөөд маргаан үүсчихсэн байдал олон байна.
Ихэнх тохиолдол нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид олгосон, энэ бүхнийг шалгах шаардлага үүсч байна” хэмээсэн. Тэгэхээр хот өнгөтэй өөдтэй болох ч үүний цаана мөнгө олох гэсэн шунахай сэдэлд гадаадынхан баярлаад сууж байгаа юм биш биз.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.