2500 айл аюулын дэргэд амьдарч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08
 
 
Нийслэл үерт бэлэн үү
 
 
Борооны улирал эхлэхээр нийслэлчүүдэд нэг зовлон үүсдэг. Анхнаасаа төлөвлөлтгүй хотод хаана уулын бэл, тохой газар байна тэнд гэрээ барьж орхино. Эсвэл гуу, жалга тэгшлээд хашаа хатгачихна. Үүнээс болж нийслэл хот шар усны үер гээч аюулд өртөх эрсдэлтэй тулгарсаар өчнөөн жил өнгөрөв. Хавар болохоор л үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүллээ, нүүлгэх шаардлага хүргүүллээ гэсэн албаныхны мэдээлэл цаасан дээр байхаас газар дээрээ нөгөө л бахь байдгаараа. Үерийн амны айлуудтайгаа ийн ноцолдох зуур бүр том аюул нүүрлэж болзошгүйг мэргэжлийн хүмүүс хэлэх болов.
 
 
Сүүлийн таван жилийн судалгаагаар жилийн дулааны улирлын 60-80 өдөрт бороо орсны 29-41 хувь нь аадар байжээ. 2009, 2013 оны үерүүд нийслэлийн иргэдэд багагүй хохирол учруулсан. Өнгөрсөн оноос хур тунадас олон жилийн дунджаас дээш орж усархаг жилүүдийн давтамж эхэлснийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Энэ бол томоохон үерийн эхлэл. Мууг ёрлосон юм биш. Угаас гол усны том үер 50- 100 жилд давтагддагийг мэргэжлийн байгууллагаас анхааруулах болжээ. Өөрөөр хэлбэл, 1966 оны аймшигт үерээс хэдийнэ 50 жил өнгөрч байна. Хэрэв ийм үер болбол нийслэл хот маань хэр бэлтгэлтэй байна вэ?
 
 
Үерийн аманд 2507 айл байна
 
 
Улаанбаатар хот нэг сая хол давсан хүн амтай. Хотыг чиглэсэн нүүдэл тасрахгүй байгаагаас орон нутгийн иргэд үерийн ам, гуу жалган дээр гэрээ барих нь элбэг. Энэ оны эхээр гэхэд л үерийн аман дээр 2507 айл амьдарч байгааг албаныхан мэдээлсэн. Тэдний 1700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй юм. Уг нь тэдэнд чиглэсэн ажиллагаа жил бүрийн хавраас эхэлдэг. Хотын төр захиргааны байгууллагаас нүүх шаардлага хүргүүлдэг ч газар үнэд орсон цагт иргэд хаашаа очих нь бүрхэг. Иймдээ л тэд төрийн байгууллагын шаардлагыг үл ойшоож үерийн аман дээр амьдарсаар л байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх