Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 22
Жүжигчин Анжелина Жоли байгаль, ан амьтан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ричард Ликигийн хулгайн анчидтай хийсэн тэмцлийн тухай өгүүлэх "Африк" киног найруулахаар гэрээ байгуулсан байна.
Уг кино зохиолыг Форрест Гамп бүтээлээрээ Оскарын шагнал хүртсэн Эрик Рот бичжээ. Лики нь Кенийн байгаль, ан амьтан хамгаалах албаны дарга байсан бөгөөд зааны соёог хууль бусаар худалдаалахыг зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж.
Жоли одоогоор "By The Sea" киног найруулахын зэрэгцээ нөхөр Брэд Питтийн хамт гол дүрд нь тоглож байгаа юм.
www.new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.