Туйлшрал туйлдаа хүрсэн үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 11

 

Хамгийн их туйлшрамтгай улс хаана байна? гэж асуувал монгол гэж хариулмаар болчихож.  Үнэндээ манайхан туйлширч ханадаггүй хүмүүс юм. Нэг хүнийг магтахаараа өндөг шиг өөгүй, бараг л бурхан гэх нь холгүй сайшаана. Харин муулахаараа амьдралдаа нэг ч сайн юм хийж байгаагүй, арван таван толгойтой хар мангас гэдэг шиг газар дор ортол нь муулдаг. Гэвч үнэн хэрэгтээ адгийн хулгайчид хүртэл авах зан бий гэдгийг олж харахгүй болтлоо туйлширлаа гэж үү. . Ямар ч юмыг хэтрүүлж болохгүй. Хоолны давс ихдэх юм уу? Сул бол ямар болохыг та бид сайн мэднэ. Түүнтэй яг адилхан. Ер нь цав цагаан, тас хар юм их ховорхон байдаг биз дээ.

Дэлхийн II дугаар дайныг өдөөсөн, өнгөрсөн зууны хамгийн муу хүн гэж хэлэгддэг Адольф Гитлер амьтанд их хайртай байсан. Тиймдээ ч Гитлерийн баталсан Амьтдын эрхийг хамгаалах хуулийг Герман улсад одоо ч хэрэглэдэг гэдэг.  Туйлшралыг өөр өнцгөөс буюу жаахан бараанаар харах юм бол нэгэн төрлийн дон гэж ойлгож болно. Тиймээс сайн дон гэж байдаг байх нь. Сайн дон бас байна аа. Тухайлбал, хичээлдээ донтох ч юм уу ажил мэргэжилдээ донтохыг хэлмээр ч юм шиг.  Гэвч сайтар тунгааж үзвэл монголчууд дандаа буруу зүйл рүү туйлшраад байх юм. Өнөөдөр иргэд мэдлэг муутайн улмаас үнэн худлын ялгаа арилж, хүмүүсийн итгэл бишрэлээр бизнес хийгчид олширч, эцэг, өвгөдөөс тахин шүтэж ирсэн бөө мөргөлөө шавар шавхайд хутгаад сууж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь  нөгөө л “дон” туйлшралтай холбоотой.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх