Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 11
・ 4

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2012 оны сонгуулийн дараа ажлаа авснаас хойш хамгийн рейтинг өндөртэй улстөрчөөр шалгарах хэмжээнд явж байсан ч олж авсан нэр хүндээ шавартай хутгаж орхилоо.
Э.Бат-Үүл даргын санаачилсан автомашины дугаарын хязгаарлалт бүтэн хоёр жил үйлчилсэн ч үнэндээ үр дүнгээ өгсөнгүй. Замын түгжрэл хивэндээ л байна хэмээн бухимдах иргэд цөөнгүй. Үүнээс гадна дугаарын хязгаарлалтыг тэгш сондгой болгоно хэмээн нийгэмд яриа цацагдахад иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байв.
Тодруулбал, энэ зун хотод хийгдэх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зургаадугаар сарын 15-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн хотын төвийн бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар НЗДТГ-аас мэдээлж байсан.
Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ зун нийслэлийн гудамж замуудад багагүй өргөтгөл шинэчлэлт хийх тул төвийн замыг ийнхүү хаах юм. Тиймээс иргэд жолоочид замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандахыг хүсч байна. Мөн замын засвар ирэх наймдугаар сарын 14-нд дуусна.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.