Хуурамч 17 сая төгрөгөөр гүйлгээ хийсэн бүлэг этгээдийг баривчилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 12 ・ 1

Хуурамчаар мөнгөн тэмдэг хийж нийт 17 сая төгрөгийг гүйлгээнд гаргасан бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байна. Эл хэргийг үйлдсэн иргэн У, Г нар нь хэргээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Мөрдөн байцаалтын явцад сүүлийн хоёроос гурван жилд энэхүү хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Сэжигтнүүд  өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр тааруулж хувилаад, галограмм, дардас зэргийг саатай үзэг,  балаар бичдэг байсан. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байсныг тогтоосон” гэв.

Хуурамч мөнгөн тэмдэгт нь гараар тэмтрэхэд, гэрэлд харахад хуурамч эсэх нь илэрхий атал иргэд санамсар болгоомжгүй хандсанаас ийнхүү хураамч мөнгө гурван жил гүйгээнд ашиглагдаж байсан гэнэ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд хандан гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • дээд шүүх / 2015 06 сар 14/

    мундаг л байна муусайн их хурлын гишүүд хуурамч амлалт өгдөг, худлаа ярьдагаас л дээр байна өөрсдийн эрдэм чадлаараа л амьдарч хөөрхий

    Хариулах