Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 14

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийн талаар ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн дарга Х.Баавгайгаас тодрууллаа.

-Манай улсад хөдөлмөр эрхэлдэг хэчнээн хүүхэд байдаг вэ?

-Хамгийн сүүлийн үеийн дэлхий дахины тооцоогоор 5-12 насны 120 сая хүүхэд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна. Өнгөрсөн 10 жилд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо буурсаар байгаа төдийгүй сургуульд сурч байгаа хүүхдийн тоо өсөөр байгааг тэмдэглэх хэрэгтэй. Статистик мэдээллээс үзэхэд 93 мянган хүүхэд эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаанд оролцож байгаагийн 40 гаруй мянга нь хөдөлмөр эрхэлж байна. Үүний 10 мянга гаруй нь хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа манай улсад гарсан байдаг. 

Манай улс Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын конвецид нэгдсэн орны хувьд нэн түрүүнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилтыг тавиад байна. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тэдний амь нас, эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх ажлууд багтдаг. Хөдөлмөр эрхэлснээр хүүхдүүд сургуулиас завсардах явдал их гардаг мөн  нийгэмших боломжийг боогдуулдаг учир хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг бид нэн түрүүнд хориглох ёстой юм. Иймээс Эрүүгийн тухай хуулийн  16 дугаар зүйлийн  10-т хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэхийг хориглох тухай заалт УИХ-д өргөн баригдан хэлэлцэгдэж байна.

-Энэ жил ямар уриатай­гаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа вэ. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургуульд суралцаж чадаж байгаа болов уу?

-“Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье-Чанартай боловсролд за гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа олон хүүхэд огт сургуульд хамрагдахгүй байгаа. Зарим нэг нь сургууль, ажлыг хослуулж байгаа боловч боловсрол нь хоцрогдох хандлагатай байна. Нэгэнт чанартай боловсрол, ур чадвар эзэмшиж чадаагүй хүүхэд насанд хүрсэн хойноо цалин багатай, баталгаагүй ажил эрхлэх эсвэл огт ажил хийж чадахгүйд хүрдэг. Энэ харилцан хамааралтай амьдралын мухардмал тойргийг таслах нь дэлхийн нийтийн асуудал болоод байгаа бөгөөд үүнтэй тэмцэхэд боловсрол чухал нөлөөтэй. Хэрэв хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг үл тоомсорлон, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт муу бол сургуульд сурах ёстой хүүхэд ажил хийсээр байх болно. Тиймээс эдгээр хүүх­дүүдийг олж илрүүлэх, хүрч ажил­лахын тулд үндэсний болон орон нутгийн хэмжээнд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Хүүхдийн хөдөлмөрийн асуудалд олон нийтийн ан­хаарлыг хандуулах чиглэлээр ямар ажил хийв?

-Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрөөр энэ жил Олон улсын уөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ хамтран зохион байгуулж байгаа. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх