Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 14
・ 3

БНСУ-д хамгийн сүүлийн байдлаар 123 хүн халдварласнаас 13 хүн амиа алдаад байгаа MERS коронавирусын аюул хаалга цохиж эхэллээ. Учир нь Монголд бүртгэгдээгүй байгаа ч манай улсын хилийг ямар нэг вирустэй хүн давж орж ирэх магадлал хамгийн өндөр улс бол Өмнөд Солонгос. Харамсалтай нь ийм түгшүүртэй цаг мөч айсуй байхад улстөрчид талцан хуваагдаж хэрүүлээ үргэлжлүүлсээр, засаг төр мөнгөгүй болж хувхайран хоосорч эмнэлгүүд өвчтөндөө хэрэглэх наад захын эм тариагүй болж сандаргаж байгаа. Хэдийгээр Засгийн газар яаралтай хуралдаж эмнэлгүүдийн эм тарианы хангамжийг хэвийн болгох үүрэг өгсөн ч ажил удаашралтай явагдаж байгааг эмч нар, өвчтөнүүд иргэд ярьсаар байгаа.
Гэтэл монголчуудаас хамгийн олон иргэд оршин сууж байгаа Өмнөд Солонгост сарын өмнө гарсан MERS коронавирусын аюул улам хүндэрсээр байна. Урин дулаан цаг ирж наадам дөхөх үеэр "амьд явбал улсын наадмаа үзнээ хө" хэмээн ярих дуртай монголчууд маань олноороо нутгаа зорин тэмцдэг. Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд ч энэ үеэр амралтаа авч эх нутагтаа ирж элгэн садандаа золгодог билээ.
ЭМСЯ-ны мэргэжилтнүүд хуралдаж уг вирус манайд орж ирэх магадлалтай үгүйд үнэлгээ хийсэн ба дүн нь дунд зэрэг гэж гарчээ. Гэвч энэ аймшигт вирус хаалга цохиход бид бэлэн байгаа билүү. Цар тахал битгий хэл наад захын өвчлөлд эм тариа хомсхон сууж байгаа нь үнэн.
ХӨСҮТ 50 ортой 4 тасаг тусгаарлаж, чөлөөлөөд байгаа, МХЕГ-аас хилээр нэвтэрч буй хүмүүсийн биеийн халууныг хэмжих, зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлсэн эмнэлгүүд ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөц бүрэлдүүлж эхэлсэн зэргээр л бэлтгэл хангажээ.
Гэвч холбогдох албаныхан манай эмч нар ийм өвчтэй хүмүүстэй ажиллаж үзээгүй тул туршлага, ур чадвар дутна хэмээн мэдээлсэн.
Халдвар авсан өвчтөнүүдийн амиа алдах эсэх асуудал эрүүл мэндийн нөхцөлөөс нь хамаардаг гэнэ.Халдвар авсан тохиолдолд халуурах, ханиах, амьсгал олшрох, амьсгалахад хэцүү болох бөгөөд ихэнх өвчтөнд хатгалгаа, суулгах шинж тэмдэг илэрч,зарим нь бөөрний дутагдалд ордог.
Хөгшин хүн, дархлаа муутай хүн, хорт хавдар, уушигны урхаг өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдал зэрэг урхаг өвчтэй хүмүүс халдварлах, нас барах магадлал бүр ч өндөр.
Өвчний вирус ихэвчлэн хоёрдагч болон гуравдагч хүнээр дамжин тархаж байгаа тул БНСУ-д сургууль, цэцэрлэг дээр хүмүүстэй утсаар ярихыг хүртэл хоригложээ. Мөн байнга амны хаалт хэрэглэхийг шаардаж байна.
Дээр дурдсанчлан Солонгосоос нутгаа зорьсон монголчууд ид цувах цагаар Өмнөд Солонгост байдал улам хүндэрсээр, Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлж байна хэмээгддэг тус улсын эрүүл мэндийн салбар MERS коронавирусын өмнө хүчин мөхөсдөж эхэлжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.