Зам тавьдаггүй жолооч нараас болж хүүхдийн амь эрсдэх дөхөв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 15
 

Энэ сарын 15-нд нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход айлд 7 настай хүү гаднаасаа цоожлуулсан, өрөөнд гал гарч утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсныг гал сөнөөгч ахлах ахлагч н.Мягмаржав 7 давхрын айлын цонхоор дамжин 6 давхарт орж хүүхдийг утаажилттай орчноос гаргаж, угаартаж амь насаа алдахаас нь авран хамгаалсан байна.

Гал унтраах ангийг очиходоршин суугчид дотор 2 хүүхэд байгаа гэж мэдээлж, гал сөнөөгчид эрэн хайсан ч байхгүй, нэгийг нь ээж нь гадагш авч гарсан байсныг сүүлд мэдсэн байна.

Ийм амь өрссөн дуудлагатай гал сөнөөгчид шуурхай гарахад хотын гудамж талбайд замын түгжрэл их байгаагаас цаг хугацаа алдах тохиолдол багагүй байна. Үүний хажуугаар ухамсаргүй болоод бүтэлгүй жолооч нарын харгайгаар бүр ч их цаг алдаж байгааг гудамжаар явж байгаа энгийн иргэд ч хэлээд өгнө. Жолооч нар түгжрээнд зогсож байхдаа эсхүл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ шуурхай дуудлагатай галын буюу түргэний тэрэгт дүрмийн дагуу зам тавьж өгөхдөө хойрго, хөдөлж ядсан эс бөгөөс нэлээн эгдүүцсэн байртай арай чамай зам тавьж өгдөг зовлонтойг Онцгой байдлын албан хаагчид ярьж байдаг.

Жишээ нь яг өнөөдрийн долоон настай хүүхэд гэртээ шатаж байгаа дуудлага дээр л гэхэд жолооч нар зам тавьж өгөхгүй гэрэл дохио хүлээсэн байртай, эсхүл буруу тийшээ шахаж улам их түгжрээ үүсгэх чирэгдэл үзүүлж байсныг гал сөнөөгчид ярьсан юм. Жолооч нарын энэ хайнга зангийн ард бяцхан хүү үхэл амьдралтайгаа тэмцэж явааг тэд л ойлгож яарч байдаг.

Мөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил, “Мицубиши” загварын суудлын автомашин хайрагдан шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймрийн улмаас 31 настай, эрэгтэй, 6 настай, эмэгтэй, 4 настай, эмэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдууан байга насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыг нийт эцэг эхчүүд, иргэдэд анхааруулж байна.

С.Дулам

 

Эх сурвалж: www.Bataar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх