Хүүхдүүддээ 60 тэрбум зарцуулж чадахгүй улс байгаад ч яах юм

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 16 ・ 3

 

Амьдрахын эрхэнд хүүхдээ гэртээ цоожлоод явсан эцэг орой нь үнс нурамтай нүүр тулсан гашуун, эмгэнэлт мэдээллийг өнгөрсөн хоёр гуравхан сарын дотор хэдийг ч уншив. Монголын ирээдүй цоожтой хаалганы цаана өсч, эрсдэж байгааг нуух юун.  Ийм байтал өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинэжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэх байсан. Гэтэл МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа нарын гишүүд сонгуульд оноо авах гэсэн хуулийн төсөл байна хэмээн 5 хоногийн завсарлага авч байх юм.  ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ үйлдэлд нь бухимдаж хүүхдийн төлөө, иргэдийн төлөө юу ч хийхгүй  ямар ч асуудлыг улстөржүүлж байгаад бухимдаж хурал хаян гарсан. харин араас нь энэхүү хуулийн төслийг батлуулахын төлөө лобби бүлэг байгуулан ажиллаж байсан эмэгтэй гишүүд ч хурал хаясан. Мэдээж энэ хуулийн төсөл  ганц сайд, эмэгтэй гишүүдэд хамаатай, сонгуульд оноо авах гэж харж байгаа Д.Хаянхярваа нарын МАН-ын гишүүдэд харамсаж байна.

Улстөрчдийн хүүхдүүд гэртээ асрагчтай, хувийн цэцэрлэг сургуулиар хүмүүждэг байх. Эгэл жирийн нийгмийг бүрдүүлж байгаа иргэдийн хувьд хүүхдээ  өгөх цэцэрлэггүй, хөгшидгүй нь хэдэн зуун мянгаараа байна.  Тэд хүүхдэдээ хайргүйдээ биш тэднийгээ өлсгөхгүй, дааруулахгүйн төлөө гэртээ цоожлоод шар нар бор хоногтой өрсөн ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал олон мянган гэр бүлийн энэ мэт асуудлыг үүрэлцэх юм. Эмэгтэй гишүүдийн хэлж буйгаар өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэг амарч айлын хүүхдүүд том нь багыгаа хараад болгоод яваа

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 17/

    Гадаадын дуучинд зарах илүүдэл мөнгөө,цэцэрлэг сургуульд зориулвал дээр бишүү эрхмүүдээ.Өнөө маргаашийн цэнгэл үүрдийнх биш,үр хүүхэд хойч үе маань үүрд байж цэцэглэн бадарч байх болно шүү

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 16/

    uchigdur 2 nastai huu tsoojtoi bj bgaad ungursniig ene ih delguuriin ar haviinhan medej bgaa. gashuun unen haruusliin har suuder....

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 16/

    Наадмаар гадны дуучинд зарцуулна гэсэн мөнгөө эхчүүдэд өгөх нь зүйтэй

    Хариулах