"Номин"-ийн удирдлагууд УИД-ийг барьцаалахаар болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 17 ・ 3

Ардчилсан хувьсгал ялсны дараахан ард түмнийг бүхдийг хөрөнгөжүүлэх аян өрнөж, 400 гаруй төрийн өмчит үйлдвэрүүдийг цэнхэр, улаан тасалбараар иргэдэд хувьчлуулсан байдаг. Түүний нэг нь УИХ дэлгүүр юм.

Тэгвэл өнөөдөр УИД-ийн 38 хувийг эзэмшдэг 45453 жижиг хувьцаа эзэмшигчдийн Э.Алтаншагай тэргүүтэй төлөөлөл Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр энэ үеэрээ УИД-ийн 61 хувийг эзэмшигч дөрвөн хүний хийсэн ноцтой таван баримтыг дэлгэсэн.

Үүнд:

1. 1999 оноос хойш УИД нэг ч удаа ашигтай ажиллаагүй. Жил болгон л алдагдалтай ажилласан хэмээн тайлагнадаг ч өдрөөс өдөрт өнгө зассаар байгаа гэдгийг дэлгүүрийн үүдээр шагайсан хүн бүр мэднэ. Гэтэл хувьцаа эзэмшигч тэдгээр 45453 хүнд ноогдол ашиг өгөхгүйн тулд УИД-ийн 61 хувийг эзэмшдэг дөрвөн голч хувьцаа эзэмшигч нь дур мэдэн Номин Холдингийн охин компани Номин Реалтерт нь жилийн гурван тэрбумаар түрээслэдэг бөгөөд түрээсэлж авсан Номин Реалтер нь УИД дээр тоглолт хийж, сард зөвхөн түрээсээрээ хамгийн багадаа 1.6 тэрбум, жилдээ 19 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийж байгаа гэх судалгаа гарсан.

2. Номин Тав Трейд ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд УИД-ийн барилгыг Европын Сэргээн босголт банкинд зээлийн барьцаанд тавих гэж байгаа. Үүнээсээ Их дэлгүүрт нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийхгүйгээр төлөвлөсөн. /11 сая долларын зээл/

3. УИД-ийн төлөөлөн удирдах зөвлөлд одоогоор есэн хүн байдаг бөгөөд тэдгээрийн дотор жижиг хувьцаа эзэмшигч болох 45453 хүнээс нэг  ч хүн байхгүй учраас тэдний эрх ашгийг орхигдуулж, зөвхөн Номин Холдинк, түүний охин компаниудыг дэмжих бодлого, шийдвэр гардаг.

4. УИД-ыг засч янзалж, одоогийн байгаа төрхөнд нь оруулахын тулд Номин Холдинг ХХК-аас 11 тэрбум төгрөгийн зээл авсан /энэ нь доллараар тавьсан зээл бөгөөд хүү нь банкны ханшаас хамаагүй өндөр/. Гэвч УИД-т жилд гурван тэрбумын орлого л өгч байгаа учраас өрөө дарах боломжгүй. Өдрөөс өдөрт өрийн барьцаанд явж байгаа.

5. УИД-ийг хувьчилснаас хойшхи 16 жилийн хугацаанд иргэдэд ноогдол ашиг өгөөгүй бөгөөд одоо тэдгээр иргэдийн дийлэнх нь өөрийгөө хувьцаа эзэмшигч гэдгээ мартсан, эсвэл үхэж үрэгдсэн байгаа. Тэдгээриргэд хувьцаагаа шалгаж, бас ноогдол ашгаа хүртэх хэрэгтэй гээд бүх иргэдийг энэ сарын 22-ны өдөр УИД-ийн гаднах талбай дээр цуглаж ноогдол ашиг болох сая гурван зуу гаруй төгрөгөө нэхэмжлэхийг уриалсан юм /УИД-ийн хувьцаатай эсэхээ www.schcd.mn хаягаас орж шалгах боломжтой/.


Мөн энэ үеэр УИД-ийн жижиг хувьцаа эзэмшигч Э.Алтаншагайгаас зарим зүйлийг тодрууллаа.

УИД өрийн дарамтанд орсон гэдгийг та яаж мэдсэн юм бэ?

- Санхүүгийн тайлан дээр нь байгаа, 11 тэрбум төгрөгийн өртэй. Хамгийн гол нь өрийнх нь хүү нь арилжааны банкуудтай харьцуулахаар өндөр байгаа. Миний сонссоноор бол доллараар мөнгө зээлүүлээд банкны хүүнээс хэд дахин өндөр бодож авч байгаа юм. Тэгэхээр тэр дөрвөн хүн чинь санаатайгаар өрөнд оруулаад л ашиг сонирхлыг зөрчилтэй хэлцэл болчихож байна.

- Хэрвээ УИД иргэдийн мэдлийнх хэвээрээ байгаа юм бол нүүрэн дээр нь "Номин" гээд дураараа биччихэж болдог юм уу? Иргэдийнх гэдгийг нь мэдэж байсан юм бол яагаад өмнө нь дуугарч болоогүй юм бэ?

- Өнөөдөр "Номин" гээд л нүүрэн дээрээ томоос том биччихсэн байна. Гэтэл 45 мянган хүн чинь үүнийгээ мэдэхгүй, эрхээ зөрчүүлээд яваад байна шд. УИД-ийн хувьцааных нь 61 хувь буюу ихэнхийг нь "Номин"-ийн дөрөвхөн этгээд эзэмшиж байгаа. Тэр саналынхаа эрхээр л дураараа авирлах процесс явагдаад байгаа. Тэр нь даймжирч санхүүгийн луйвар болоод жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, санал нь зөрчигдөөд, УИД-ийг өөрийг нь өрөнд унагачихаад одоо бүр УИД-ийн барилгыг гадны барьцаанд тавиад хөөгөөд явуулах гэж байна.

- Таны хувьд өмнө нь "Эрдэнэс таван толгой" ХК дээр иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны тухай ярьж, тэмцэж байсан ч чимээгүй болчихлоо. Тэр асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?

- "Эрдэнэс таван толгой" ХК-ий 1072 ширхэг хувьцааг 2.8 сая иргэнд өгье гэсэн. Тэднээс ахмад настай болоод хөгжлийн бэрхшээлтэй 300 мянган иргэн мөнгөө авчихсан. 2.5 сая иргэнээс мөнгөө авъя гэсэн зарим нь тухайн үед өргөдөл гаргаад мөнгө ч үгүй, хувьцаа ч үгүй хоцорсон байлаа.

Ингээд дөрөвдүгээр сарын 20-нд Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын дагуу мөнгөө авна гээд хоосон хоцорсон иргэд бүгд хувьцаагаа авах сонголт руу шилжчихсэн. Тэгэхээр хүн болгон 1072 ширхэг хувьцааг эзэмшихээр бүртгэгдчихсэн. Харин дансаа нээж авах процесс нь хүлээгдээд байгаа.

- 1072 ширхэг хувьцааг тавдугаар сард багтаж баталгаажуулж авахгүй бол хүчингүй болно гэх шуум гараад байсан. Баталгаажуулж авахад хугацаа заасан зүйл байгаа юу?

- Байхгүй. Ер нь хаврын чуулганы үеэр амжаад баталгаажуулаад авчих хэрэгтэй. Бид нарын авахгүй гэсэн хувьцааг Гадаадын хөрөнгө оруулагч "Чалко"-д зарах гээд байсан. Тэр нь хууль бус гэдэг нь илчлэгдээд асуудалд ороод УИХ дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 29/

    " Бид нарын авахгүй гэсэн хувьцааг Гадаадын хөрөнгө оруулагч "Чалко"-д зарах гээд байсан",,,,,,,,,,.ГЭНЭ ҮҮ ЯМАР ХУДАЛЧ ГАР ВЭ, хувьцаа эзэмшигчдийн өмнөөс Э.Алтаншагай тэргүүтэй төлөөлөл УИД-ээс мөнгө аваад л дуугүй болчихгүй бол сайн л байна,

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 18/

    Demjij bn tvrees n 116,000 myangan togrog sh dee ashiggvi ajilana gej bgvi shvv dee

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 18/

    songuuliin mungu bosgoh gesen luivarchdiin hiij bgaa zohion baiguulalttai ajil uu, muruuruu business hiij bolohgui bolson bololtoi. Daraa ni busad kompaniudiig iimerhuu bdlaar shantaajlah uu, Uls turchdiin gar hul bolson Altanshagai metiin humus ih boloh bhdaa, songuuli oirtoh tusam

    Хариулах