Иргэдийг хуурч Төв цэвэрлэхийн бохирыг Туул голд цутгажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 17 ・ 4

Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцлагатайгаар хэлж байсан.

Мөн засвар эхлэхийн өмнө БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол цэвэрлэх байгууламжийн үйл ажилгаатай танилцаж, бохирдол ихтэй усыг Туул голд цутгаж болохгүй тухай Усны тухай хуулийн заалтыг сануулж, уг асуудалд хяналт тавьж ажиллахыг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд үүрэг болгоод байлаа. 

Гэтэл Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд хэлсэн үгэндээ хүрэлгүй, ард иргэдийг хуурч Улсын минь нийслэл Улаанбаатар хотын амин тэтгэгч Туул голд бохироо тэр чигт нь цутгаж, үхмэл гол болгон хувиргасан байна. Магадгүй иргэдийн амыг “зүгээр” гэдэг үгээр тагласан нь удирдлагуудтай хариуцлага тооцохоос зайлсхийсэн арга байж болох юм.

Та доорх бичлэгийг үзээд үнэхээр Туул голд дахин загас, жараахай сүлжигдэх нь битгий хэл, ахин сэргэхгүй болсон гэдгийг ойлгоно. 

Хан Богд уул, Хатан Туул эхийг минь ингэж тартагтаа тултал доройтож, нэг мөсөн сүйрч байхад Байгал орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам юу хийгээд байна вэ? Хийсэн ажил чинь харагдахгүй байна, хааяа нэг тууз хайчилж, шампанск буудуулж явдгаа арай түмэн олныхоо төлөө хийж байгаа их ажил хэмээн бодож явдаг юм биш биз дээ?

Эх сурвалж: www.today.mn

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 22/

    ta nar viliin vre zaawal vvrnee

    Хариулах
  • mg / 2015 06 сар 18/

    Naaduulaa shuuhd uguuchee.

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 17/

    end ardchilal ymarch hamaagui zubhun hunii uhamsriin hereg ter us haasan udruudeu aris shirnii hashaand bgaa uildberuud bugd ajillasan gej sonsson ter bugdiig shalgaad hariutslaga tootsoh heregtei shuu dee vm bugdiig tur zasag geed bbal yaj boloh be hun bugd l dotroo bodoltoi ybbal bno shuu dee haa

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 17/

    энэ ардчилсан нам төрийг эрхийг аваад энэ улс орныг арай дэндүүлж байна хэзээ нэгэн цагт энэ төр Элбэгдорж, Батүүл, Алтанхуяг нарт маш хатуу хариуцлага хүлээлгэх байх гэж бодож байна ард түмэн харж байна да

    Хариулах