Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө ял оноож болохгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 17

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөв. Асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, уг хуулийн хүрээнд хэчнээн ялтан шилжүүлсэн, мөн хэр олон Монгол Улсын иргэн гадаад улсад ял эдэлж буй талаар лавлалаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариулахдаа, “Монгол Улсын нэг иргэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлсэн ба Монгол Улсын таван иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад, Казахстан Улсын нэг иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа” гэв.

 

Асуулт хариултын дараа хуралдаанд оролцсон гишүүд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг 100 хувь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үүний дараа Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

 

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Галт зэвсгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

 

Мөн Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат уншиж танилцуулсны дараа гишүүд ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудтай холбогдуулан санал, байр сууриа илэрхийлсний дараа саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх