Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 18
・ 2

Барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйгээс болж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, өчигдөр барилгаас унасан төмөрт хүн цохигдож нас барсан хэрэг гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт баригдаж буй иргэн Т-н барилгын 10 дугаар давхраас унасан төмөрт нэг хүн цохигдож нас барсан байна.Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, хохирогч нь 48 настай, эмэгтэй Г болохыг тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: http://www.mminfo.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.