Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 18
・ 2
Иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь зарж байж Сэлбэ голын урсацыг сайжруулах ажил хийгдээд явж байгаа. Гэтэл S.Outlet's хэмээх эрх дархтай бэлэн хувцасны дэлгүүрийнхэн голын урсац дотор дур мэдэж шороо асган тэгшлээд, таван давхар барилга бариад эхэллээ. Энэ талаар бид Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Я.Болдбаатартай уулзаж, тодруулга авлаа.

- S.Oulet's дэлгүүрийн удирдлагууд улсаас хэдэн тэрбумын хөрөнгө гаргаж урсацыг нь нэмэгдүүлэхийг зорьсон Сэлбэ гол дотор шороо асгаж барилга бариад эхэлсэн. Тэгвэл энэ тал дээр Туул голын сав газрын захиргаанаас ямар арга хэмжээ авч байна вэ?
- S.Outlet's гээд дэлгүүр Сэлбэ голын баруун эрэг дээр шинээр өргөтгөл барьж эхэлсэн. Уг мэдээллийг иргэд Засгийн газрын 11-11 мэдээллийн төвд, манайд давхар мэдээллсний дүнд бид газар дээр нь гурван удаа очиж шалгасан.
Дэлгүүрийн өргөтгөл нэрээр Сэлбэ голын эргийг хашсан байсан даланг нурааж, . Ингэж Голын бөгөөд бид газар дээр нь фото зургаар баримтжуулж зохих албаны хүмүүстэй нь уулзаад, барилгын талбай хариуцсан инженер . Одоо хүртэл авчирч өгөөгүй. Хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн ч .
- Албаны хүмүүсийн үгийг хэрэгсэхгүй байна гэдэг чинь ард нь их л том хүн байна гэсэн үг үү? Ер нь "С.Сайн" компаний жинхэнэ эзэн гэж ямар хүн байна. Тэр хүнийг нь дуудуулж уулзаж чадсан уу?
- . Би мэдэхгүй, би мэдэхгүй гээд нэгэнрүүгээ булзааруулаад, дэлгүүрээс нь талбай хариуцсан инженер н.Эрдэнэбат гэх хүний утсыг өгсөн л дөө. Тэр хүнтэй нь арайхийж холбогдоод дуудаж ирүүлэхэд би л хариуцаж байгаа гээд цаад компаний эзэдтэйгээ уулзуулахгүй байсан. Тэгэхээр нь удирдлагадаа хэл, эсвэл яриул гэдгээ дамжуулж хэлсэн. .
- Цаад хүнээ нууцалж, шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд авдаг арга хэмжээ гэж байна уу?
- Мэдэхгүй. Ямар ч байсан компанийнх нь нэр дээр шууд албан шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр тухайн компаний захирал албан бичгээ аваад ирж уулзах байх. Тэр албан бичгээр компаниудынх нь жинхэнэ эздийг олж удахгүй тодруулах болно.
- Тэгээд хариуцсан байгууллагаас нь шаардлага хүргүүлээд байхад бичиг баримтаа ч авчирч үзүүлэхгүй яваад байж болдог юм уу?
- Бид яг энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа очиж шалгасан. Тэр үед н.Эрдэнэбат манайх НМХГ, Нийслэлийн байгаль орчны газарт давхар шалгуулаад хамаг материалаа өгчихөөд байна. Тийм учраас материалаа авчирч өгч чадахгүй байна, хэсэг хүлээнэ үү гэх хариуг өгсөн.
Бид нар энэ талаар Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулга хийхэд мөн л шалгалт явуулж ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна хэмээн албан шаардлага хүргүүлсэн байна билээ. Байгаль орчны нарийвчилсан тайлан хийлгүүлээгүй, зөвшөөрөл аваагүй .
Тэгэхэд мөн л бичиг баримтаа авчирч үзүүлэлгүй ор тас алга болсон байна. Иймд тодорхой хэмжээний зөвшөөрлөө үзүүл, байхгүй гэвэл өөрсдөө далангаа буулгаад нөхөн сэргээ гэх шаардлагыг заасан хугацааны дотор биелүүлэхийг үүрэг НЕТГ-аас өнөөдөр үүрэг болголоо.
- Бичиг баримтаа ч авчирч үзүүлээгүй байхад нөхөн сэргээлт хийнэ гэсэн баталгаа бий юу?
- Хэрвээ гэдгээ НЕТГ-аас хүргүүлсэн байгаа. Гэхдээ манайхаас ч давхар шаардлагаа тавиад явна, заавал эцсийг нь үзнэ.
Мэдээллээ буруу өгдөг, хууль дүрмийг хүндэтгэн үздэггүй, хариуцсан төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авдаггүй ийм байдлуудтай хатуу хариуцлага тооцно. Энэ S.Outlet's дээр цаашид байнга хяналт шаардлага тавиад буулгуулах хүртэлх арга хэмжээг бусад НЕТГ, НМХГ зэрэг байгууллагуудтай хамтарч авах болно.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.