Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 19

Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
Өргөтгөлийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноор тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Ингээд нээлтийн үеийн фотогоос толилуулж байна.












Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.