Амралтын өдрөөр хаагдах замууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 19

-Амралтын өдрүүдэд Нэхмэлийн шарын автобусны буудал орчимд зам хаана-

 

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллынНэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Уг гүүрэн гарцын дам нурууг байрлуулах ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06цагаас 2015 оны 06дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн хооронд зам хаах болсныг мэдэгдье.

Зам хаах хугацаанд тээврийн хэрэгслүүд зурагт заасан замаар хөдөлгөөнд оролцоно уу. Энэ хугацаанд хаалттай замыг дайран өнгөрдөг Нийтийн тээврийн үйлчилгээний 6 аж ахуйн нэгжийн 15 чиглэлийн замналд өөрчлөлт орно гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

 

-Цэцэг төвийн уулзварыг хаалаа-

 

Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртлэх зам дагуу дулааны шугам солих ажил хэдийнээ эхэлсэн.

Шугам солих ажил батлагдсан хуваариасаа дөрөв хоногийн өмнө түрүүлж явагдаж байгааг холбогдох хүмүүс мэдээлж байна.

Зургадугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн шугам солих ажил Төв шуудангийн уулзвараас Цэцэг төв хүртэл үргэлжилж байсан бол өчигдрөөс эхлэн Цэцэг төвийнуулзварыг зургадугаар сарын 21-ний өдрийн зургаан цаг хүртэл хаах юм. Харин Их дэлгүүр хүртэлх замыг долдугаар сарын 5-ны өдөр хүртэл хаана.

Тухайн хэсгээр замын хөдөлгөөнд оролцдог жолооч нар Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруу, Нарны зам, Их тойруугийн замыг сонгож замын хөдөлгөөндоролцох боломжтой ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх