“Амьд явбал улсын наадам vзнэ” гэж их Д.Нацагдорж хэлсэн ёсоор Монголчууд бид 20 хоногийн дараа Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо тэмдэглэж, хавтай сайхан наадамлана. Улс нийтээрээ тав хоног амарч, шавайгаа ханатал наадах тєдийгvй гадаадын хэдэн арван мянган жуулчдын нvд, сэтгэлийг баясгах нь тодорхой. Сонгуулийн ємнєх жилийн хэл ам, хэрvvл тэмцэл ихтэй хаврын чуулганаа єндєрлvvлсэн эрхэм тєрийн тvшээд гоё, ганган эхнэр хvvхдvvдээ дагуулан тєв асрын хойморт тухалж, зунжин наадацгаана.
За тэгж байтал зуны сар зургаа биш болохоор яах аргагvй наймдугаар сар шувтарч, сургууль хичээл эхлэх болж, ажил алба ч жигдэрч эхэлнэ.
Намар бvр vргэлжилдэг цэцэрлэг, сургуулийн хэрvvл эхэлж, албан газруудын нярав, нягтлангууд цалингаа тавих мєнгєний эрэлд шогшицгооно.
Зунжин амарсан Улаанбаатарчууд дєрвєн уулынхаа дунд дахин шавааралдаж, замын тvгжрэл, дээрэнгvй жолооч нарын чихний хэнгэрэг хагалах шахсан дуут дохио хангинаж буцаж яваа цагийн уйтгар зузаарна. Гэхдээ хамгийн гол нь тэр л vеэс эдийн засгийн хямрал, мєнгєний хомсдол гээчийг Монголчууд жинхэнэ утгаараа амсаж, эдэлж эхэлнэ. Товчхондоо ирэх намраас албан газрууд цалингаа ч тавьж чадахгvй байдалтай болж, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжvvд засварын ажлаа дуусгаж чадахгvй мєнгєний хомсдолд орцгооно. Ер нь л Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал тун хvнд байдалтай болно.
УИХ-ын гишvvдээс ажлаа хамгийн их тасладаг, сурсан мэдсэн эдийн засгийн мэдлэгээ хууль тогтоох байгууллагын vйл ажиллагаанд наалдуулахыг тєдийлєн хvсдэггvй Р.Амаржаргал гишvvн 2014 оны сvvлчээр “52 сая малтай, 450 мянган тн vр тариатай, 20 орчим сая нvvрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хvнээ єлгийдєнє. Ирэх онд дажгvй ээ” хэмээн жиргэснийг сайн цаг ирж байгаагийн нотолгоо хэмээн баясан дагалдагчид хаа сайгvй л байсан.
Уг нь “Монгол хvн амны бэлгээр” гэдэг vгийг бодолцон “Охид хєєрхєн тєрєх боллоо. Цаг сайжрахын шинж” хэмээсэн киноны vгээр сэтгэлээ тайтгаруулцааж болох хэдий ч бодит байдлаа сайтар ойлгож, урд ємнєх алдаан дээрээ дvгнэлт хийн ярилцвал угтах ирээдvйд тустай.
Сvvлийн хоёр жилд 11-15 хувиар єсч байгаа мал сvргийн тоо 52 саяд хvрсэн нь 2014 оны зун хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун болсон, єнгєрсєн євєл 130 жилд тохиож байгаагvй єнтэй, дулаан євєл болсонтой шууд холбоотой. Гэхдээ байгаль дэлхийн энэ єгєємєр хишиг нь 2009-2010 оны зуднаар долоон сая толгой мал хиарч байсан тохиолдол бvрмєсєн алга болсон гэсэн vг биш.
“Монгол мал” гээд 10-аад тєсєл хєтєлбєр, нэг тєрлийн зорилтот бvлэг хэмээгдэн тєрєєс vзvvлдэг тєрєл бvрийн халамжинд бєєцийлvvлсэн, нийт хvн амын 15 хувийг эзэлдэг малчдын хєдєлмєр Монгол Улсын эдийн засагт vзvvлэх нєлєєлєл нь жил ирэх тусам буурсаар байгаа. Єнєєдєр 52 сая толгой малтай монголчууд жилд 300 мянган тонн мах бэлдэж байгаа ч нийт хvн амын талаас илvv нь амьдардаг Улаанбаатарчууд нэг кг махыг 8000-9000 тєгрєгєєр чадан ядан авч идэж байгаа.
Хойд, ємнєд хєршvvд мах авах сонирхолтой ч бид жилдээ 50 мянган тонн мах л экспортлох чадвартай гэдэг. Малын бvтэц хэтэрхий алдагдан сvvлийн 10 жил ноолуурын араас хошууран зvтгэцгээж 20 гаруй сая ямаатай болсны уршгаар ургамлын бvрхэвч 45 хувь хорогдсон тооцоо гарсан.
Газар тариалангийн хувьд єнгєрсєн хавар 313 мянган га-д тариалалт хийж намар нь 520 мянган тн vр тариа хурааж авсан нь бидний хувьд баярлах л vзvvлэлт. Тємсєєр 100 хувь, бусад хvнсний ногооны 57 орчим хувийг эх орондоо тарьж ургуулсан ногоогоор хангаж байгаа нь сайшаалтай. Єнгєрсєн хавар Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Vндэсний бизнес эрхлэгчидтэй уулзах vеэр “Газар тариалан” холбооны ерєнхийлєгч Л.Цандэлэг ”Манай улсын газар тариалангийн нийт хєрсний 80 хувь нь ядууралд орсон. Єєрєєр хэлбэл, юу ч тариад ургахааргvй болсон. Одоог хvртэл гурилын vйлдвэрт буудай борлуулсан мєнгєє авч чадаагvй байна. Бид оноос ємнє гадаадаас сэлбэг, ургамал хамгааллын бодис авах захиалга хийх ёстой байсан. Одоо тэр захиалгууд байхгvй болсон. Ирэх жил бид гурил идэх vv, яах вэ. 2015 онд газар тариалан, vр тариа 40 хувь буурах хандлагатай. Vvнд Ерєнхийлєгч та анхаараач ээ” хэмээн бодит байдлаа тайлагнаж байсан. Єнєєдєртєє монголчуудыг талх, тємстэй байлгаж байгаа газар тариалангийн бодит байдал сvйдтэй баярлаад байхааргvй л байгаа. Тэгвэл Монгол Улсын мєнгє, санхvvг тодорхойлж суудаг Монголбанкны Мєнгєний бодлогын зєвлєл бодлогын хvvгээ 13 хувьд барьж байгаа. Хэдийгээр Монголбанк бодлогын хvvгээ ганцхан хувиар нэмсэн ч энэ нь эдийн засгийн тэлэлтийг тодорхой хэмжээгээр танах бодлого явуулж байгаагийн л илрэл. Товчхондоо Монголбанк бодлогын хvvгээ єсгєснєєр зах зээлд инфляцийн хєєрєгдлийг бууруулах, мєнгє зээлийн хvрээний хурдацтай єсєлтийг сааруулж зохистой тvвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг гэдэг ч эцсийн дvндээ Монгол Улс эдийн засгийн хямралын горимоор ажиллаж байгаагийн нотолгоо.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.