“Мүүн”-д огт хамаагүй, буддын шашинт гэх Б.Насанбаяр 2008 онд ийн ярьж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 21 ・ 1

 

2d8edb28c6792cb00bf850749758d146_LБШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Насанбаяр 2008 оны 5-р сард буюу зургаан жилийн өмнө Эрдэнэт хотын Техникийн  сургуульд багшлахын зэрэгцээгээр Мүүнийн шашны бодлогыг “далдуур хаэрэгжүүлэгч” төрийн бус  байгууллагууд болох “Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны гүйцэтгэх захирал, “Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо”, “Оюуны эрэл” оюутны холбоодын тэргүүн байхдаа Эрдэнэт хотын “Эрдэнэт таймс” сонинд, сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэд өгсөн ярилцлагыг уншигчдын хүсэлтээр бүрэн эхээр нь, ямар нэг үг үсэг, цэг таслал, найруулгын өөрчлөлтгүйгээр дахин нийтэллээ. Уг ярилцлагын хальсны бичлэг одоо хэр сэтгүүлчийн хувийн архивт байдаг юм байна. Энэ материал “Эрдэнэт таймс” сонины 2008 оны 5-р сарын 5-ны №11 хэвлэгдэн гарч байсан юм.

Монгол улсын боловсролын салбарын хэтийн төлөвийг тодорхойлогч, салбарын сайдын суудалд нэр дэвшээд амжсан хатагтай хэдхэн жилийн өмнө хэн байв?

Б.Насанбаяр: Нэгэнт зөв гэр бүлтэй болохыг хүссэн хүн өөрийнхөө хүсэлтээр зургаа    өгч болно.  Энэ бол тухайн хүний эрхийн асуудал

    Манай сонины 009 дугаарт гарсан “Жинхэн заяаны ханиуд байна, гэрлүүл гэж “зарлигддаг”” гэсэн нийтлэлийн мөрөөр “Ертөнц Дахины Энх Тайвны Холбоо”-ны гүйцэтгэх захирал, Дэлхийн Энх Тайвны Төлөөх Залуучуудын Монголын Холбоо, “Оюуны Эрэл” Оюутны Холбоодын тэргүүн Б. Насанбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

    – Уг нийтлэл гарсаны дараа дээрх байгууллагуудын гишүүдээс манай сонины эрхлэгч, редактор мөн сэтгүүлчид руу удаа дараа утасдан “залруулга хийнэ үү” гэж байсан. Тэгэхээр миний хувьд үүнийг огт үндэслэлгүй зүйл гэж үзэхгүй байгаа. Учир нь би 1999 онд танай байгууллагад явж байсан. Гэхдээ та бас өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй учраас юуны өмнө таны тайлбарыг сонсоё.

   – Тэгэхээр би ДЭТТЗМХолбоо болон бусад байгууллагуудыг гүтгэсэн гэж үзэж байна. 1994 онд Дэлхийн Энх Тайвны Холбоо дэлхийд байгуулагдан 1998 онд Монголд орж ирсэн. Гол зорилго нь хувь хүнийг төлөвшүүлэх, гэр бүлийг жинхэнэ утгаар нь өөрчлөх, шинэчлэх, залуу хүмүүст гэр бүл болоход нь туслах. Тийм ч утгаараа манай байгууллага нийгэмд олон тустай үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл таны бичсэн зүйл шиг хүний эрхийг зөрчөөд байгаа байгууллага биш. Хэрвээ зөрчсөн бол дэлхий нийтэд чинь хүний эрхийн байгууллага, НҮБ гэж байна. Ардчилсан нийгэмд чинь хууль хяналт гэж байгаа шүү дээ. Манай байгууллагын хувьд арван жил үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ буруу зүйл явуулж байсан бол одоо болтол оршин тогтнохгүй байсан. Бүх үйл ажиллагаа маань ил тод, тодорхой байхад таны бичсэн нийтлэл үүнийг үгүйсгэж байна. Тийм учраас би үүнийг огт үндэслэлгүй гэж үзэж байгаа болохоор өөрийг тань залруулга хийхийг хүсч байна. Мөн манай байгууллагыг шашных байж магадгүй гэж бичсэн байна лээ. Яг үнэндээ дэлхийн шашнуудыг судлаад үзэхэд хайр, бурхан, үнэн гэдэг зүйлийн талаар л ярьдаг. Таны нийтлэлд этгээд үгээр гаргаж ирсэн Сан Мён Мүүн гуайн хувьд дэлхий нийтээрээ глобалчлагдаж шашны эрин дууссан гэдгийг баталж байгаа юм. Тиймээс хүн гэдэг утгаараа хүн төрөлхтөн нэгэн гэр бүл болох ёстой. Тиймээс шашнуудыг эвлэлдэн нэгдүүлэхийн тулд Дэлхийн Энх Тайвны Төлөөх Залуучуудын Холбоо, Шашны хоорондын холбоод дэлхий нийтийн шашны зөрчлийг арилгахын тулд тодорхой алхам хийдэг. Үүнийг гол үзлээ болгодог. Тийм ч болохоор НҮБ-ын дэргэд “Энхийн НҮБ” хүртэл байгуулагдсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр хувь хүнийг болон байгууллагыг гүтгэн доромжилсон гэж үзэж байгаа болохоор бид шүүхэд хандан, нөхөн төлбөр нэхэх эрхтэй. Гэхдээ би өөрийг тань мэддэгийн хувьд, мөн манай байгууллагын талаар ойлгоогүйн төлөө юуны түрүүнд шүүхэд өгье гэсэнгүй. Иймээс залруулга хийхийг хүсч байна. Бид хэнийг ч манайд заавал ор, эсвэл гарч болохгүй гэж тулгах шаарддаггүй. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал, хувь хүний сонголт.

    – Тэгвэл намайг танай байгууллагад байх үед шашны талаар л ярьж байсан. Тэр үед хүүхдүүд бараа зардаг байсан уу, байсан. Би 1999 онд явж байсан гэхэд түүнээс хойш энэ бүх зүйл хэвээрээ юу, өөрчлөгдөж үү гэдгийг эх сурвалжаас тодруулсан. Адам, Ева, Кейн Абелийн харьцаа гээд ярьдаг байсан уу, ярьдаг байсан. Гэтэл одоо болтол хэвээрээ байна шүү дээ.

    – Библи судар бол хүн төрөлхтөний түүхийн судар. Тэр үүднээс Залуучуудын холбоог зориод ирсэн хүнд, үүнийг заавал судал гэж хэлэхгүй. Хүн төрөлхтөний соёлын суурь болон шашнуудын түгээмэл зарчим нь юу юм, сул тал нь юу вэ гэдгийг Залуучуудын холбооны хүрээнд биш “Эв нэгдлийн гүн ухаан” зарчмын хүрээнд заадаг. Тухайн хүн нь хүсвэл бид ч заадаг. “Эв нэгдлийн гүн ухааны”-ы зарчим зааж байгаа нь ямарваа нэгэн шашны үзэл номлол биш, бүх шинжлэх ухаан, бүх шашны гол үндэслэлийг гаргаж ирсэн “Эв Нэгдлийн гүн ухаан” юм. Нэг үгээр хэлбэл тэргүүн чигээрээ буюу төв чигээрээ үлдлээ гэж үзэж байгаа. Тэр үзэл бодол бол Дэлхийн Энх Тайвны төлөөх Залуучуудын холбооноос салангид юм. ДЭТТЗМХ нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага. Би “Эв Нэгдлийн Гүн Ухааны зарчмыг арван жил судалж байна. Энэ миний эрх шүү дээ. Чи яах гэж миний эрхэд халдаж байгаа юм бэ. Шашин шүтэх эс шүтэх хүний эрхийн асуудал. Гэтэл өөрийн тань бичсэнээр “Жинхэн заяаны ханиуд байна, гэрлүүл гэж “зарлигддаг” гэсэн шиг хэн хүчээр гэрлэсэн юм бэ? Чамайг гэрлүүлсэн юм уу?

    – Танай байгууллагад явж байсныхаа хувьд үүнийг бичсэн. Тэр үед би хүртэл зургаа авахуулаад цусны шинжилгээ өгч байлаа. Зураг нь нэлээн том байхаас гадна дух, чих, хөл бүтэн гарсан байх хэрэгтэй гэж байсан. Зургаа өгч явуулаад хэсэг хугацааны дараа би нэрээ татан аван, танайх шашны байгууллага байна гээд гарсан. Тийм биз дээ?

    – Гэхдээ таныг зургаа өгч явуул гэж хэн ч хүчээр хийлгээгүй биз дээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: