Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 23
・ 1

Хойд хил дээр дурсгалын цогцолбор дээрээс би хойшоо харж зогсоно. Гурван голын билчэр, хилийн цаахна дэргэд, алган дээр тавьсан юм шиг тодхон. Сэлэнгэ мєрєн маань энд нийлээд Байгаль далайг зорих аж.Єнєєдрийн Улаанбаатарчуудын бохироор бузарлагдсан Туул гол маань эх орондоо таван аймаг, 37 сумын нутаг дамжин “ялгадас” тарааж байгаа тєдийгvй Орхон, Сэлэнгэтэйгээ нийлээд Байгаль далайг зорьдог байх нь. Нэг vгээр хэлбэл бидний “Азийн цагаан дагина” болгосон Улаанбаатар нийслэлийг маань Э.Бат-Vvл, Д.Баттулга нарын хvмvvс гуравхан жилийн дотор, олон улсын “хамгийн бохир Туул голтой”, “Хамгийн том жорлон” болголоо. Байгаль нуур хvртэл энэ ус цэвэршинэ. Бохирдоно. Мэдээж, янз бvр л болох байх. Гэхдээ сая гаруй хvн амтай бvхэл бvтэн том хотын бохир-ялгадсаас зохих хэмжээгээр Байгальд цутгаж л таарна.
Бидний vеийнхэн “туулаа, Тунгалагаа, дурлалыг минь холбосон Туулаа!” хэмээн дуулцгааж байсан бол, єнєєдєр “Азийн цагаан дагина” хаягтай ногоон уут хог дээр овоорч, хогийн машинаас Улаанбаатарын “Сvлд дуу” хангинах боллоо. Улаанбаатар хотыг маань гуравхан жилийн дотор ийм болгосон хvмvvс бол яах аргагvй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл, Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Тэд “Нийслэлд ганцхан байгаа цэвэрлэх байгууламжаа засаач, янзлаач”, “Шинэ цэвэрлэх байгууламж бариач” гэсэн олон тvмний удаа дараагийн санал хvсэлт, мэргэжлийн байгууллага, хvмvvсийн шаардлагыг хvлээж авсансан бол єнєєдєр нийслэлийн сая гаруй хvний бохир ялгадсыг Туул гол руугаа цутгахад хvрэхгvйсэн. Энэ хоёр дарга даан ч чихгvй юм шиг хандсан.
Нийслэлд нэг байтугай хэдэн цэвэрлэх байгууламж барьчих мєнгєєр єєрсдєє тансаглаж, хэнд ч хэрэггvй хогийн ногоон уутыг тэрбум тэрбум тєгрєгєєр шахаж, зуны гуравхан сард олон тэрбумын vнэтэй эрээн цэцэг суулган гандааж, хєл бємбєгийн тэмцээн vзvvлэхээр олон арван хvнтэй баг илгээж, яаж дураараа загнав аа! Тэгтэл єнєєдєр нийслэл хот маань утаанаасаа салалгvй, агаар хєрсний бохирдол нь туйлдаа хvрч, дээрээс нь тvмэн хvний ялгадсыг Туул руугаа шахдаг боллоо. Одоо биднийг нийслэлээ орхиод хєдєє яв гэж даажигнаж байгаа.
Энэ бол хотын хоёр даргын гуравхан жилийн дотор хийсэн “нvгэл”-ийн єчvvхэн хэсэг нь. Эрдэнийн Бат-Vvл гэгч энэ хvн “Улсын баатар”-ын далавчин доор хувийн ємч рvv дайн зарласан. Ардчиллын vнэт зvйл бvхнийг устгасны нэгээхэн хэсэг нь энэ.
Бvх зvйлд хувийн ашиг сонирхлын vvднээс ханддаг болсон. Энд зєвхєн газрын луйврыг нь авч vзэхэд л хангалттай байх. Хотын дарга болмогцоо “гэр хорооллын дахин тєлєвлєлт” гэж бужигнуулснаа сvvлийн vед “хуучин орон сууцнуудын дахин тєлєвлєлт” хэмээн шинэ зvйл гаргаж ирлээ. Энэ “дахин тєлєвлєлт”-vvд нь ерєєс ганцхан зорилготой. Хотын аль ашигтай сайн байрлалтай газруудыг дахин тєлєвлєлт нэрээр булаан авч танил тал, ойр дотныхондоо єгєх явдал. Энэ дунд хvvгийнх нь компани хvртэл явж байгаа. Дахин тєлєвлєлтийн удирдлага нь, дан єєрсдийнх нь ойр дотны хvмvvс, Э.Бат-Vvлийн сонгуулийн сурталчилгаанд явж байсан хvмvvс. Тэд худал амлалт, сайхан нэрээр иргэдийн газрыг булаан авч, мянга мянган иргэнийг єнєєдєр орох оронгvй болгочихоод байгаа. Цаасан дээр зурсан гоёмсог хорооллын зураг, макет, тvрvvчийн Засгийн газрын vед бариад дутуу орхичихсон зарим барилгыг гvйцээснээ орой болгон телевизээр харуулан бидний тархийг угааж байгаа. Э.Бат-Vvл, хотын дарга болохын тулд сонгуулийн ємнє, сонгуулийн дараа юу гэж амлаж байсны заримыг сєхье.
-“Та нар нэг м2 газраа саяас доош vнэлж болохгvй шvv. Газар vнэд орно. Амьжиргааны гол хэрэгсэл тань энэ болно” гэв. Сонгууль єнгєрмєгц энэ vгээсээ буцаад, иргэдийн газрыг єчvvхэн багаар vнэлж, чєлєєлєхгvй гэвэл албадан чєлєєлж иргэдийг дасаж суурьшсан газраас нь хvчээр хєєж байгаа.
-“Улаанбаатар хотыг АНУ-ын нийслэл хотын жишгээр хєгжvvлнэ” гэв. Юун, АНУ-ын нийслэлийн жишиг бvv хэл Эрээний жишгээр ч хєгжиж чадсангvй, бvх талаар ухарлаа. “Элит хороолол” нэртэй хэдэн єндєр байшин баригдсан ч, зарим баячууд нэр дээрээ 60-70 орон сууц эзэмшиж, гэр хорооллын ядуус байргvй хэвээрээ.
-“Хотын утааг мэдэгдэхvйц бууруулна” гэсэн. Гэтэл утаа улам нэмэгдсэн. Э.Бат-Vvл арга тасрахдаа утааны хорт бодис нь буурсан бололтойгоор иргэдийн тархийг угаасан. Гэтэл агаарын бохирдлын талаар докторын зэрэг хамгаалсан их эрдэмтэн Н.Сайжаа: “Утаа л байгаа бол хорт бодисууд нь буурна гэж байхгvй” хэмээн мэдэгдсэн.
-Огт хэрэгцээгvй хогийн ногоон уутыг иргэдэд шахсан, танил тал компаниудаараа жилд 200000 цэцэг тариулан тэрбум тэрбумаар нь мєнгє єгсєн, зай талбай бvхнийг зориуд барилга байшингаар дvvргэн машин тавих зогсоолгvй болгож ядуусын машиныг ойр дотно компаниудаараа дарамтлуулан ачуулж, дугуйг нь тvгжvvлэн хууль бусаар хохироож байгаа... зэрэг иргэдийнхээ эсрэг олон нvгэл vйлдэж байгааг бvгд мэднэ.
Хамгийн гол луйвар нь гэр хорооллын болон хуучин орон сууцны дахин тєлєвлєлт гэгч. Уул нь ухаантайхан удирдлага бол нийслэл хотоо зах хязгаар руу нь тэлж, тєв хэсгийнхээ зай талбайг гудамжуудаа єргєтгєх, машины зогсоол бий болгох замаар тvгжрэлийг сааруулах ёстой байсан юм. Гэтэл тэгсэнгvй. Хотын эргэн тойронд зєндєє газар байгаа. Тэнд хямд тєсєр хорооллууд бариад гэр хорооллынхноо оруулчихаж болох л байсан. Тэгтэл бvр эсрэгээр, газар орон сууц хоёрыг цахим сvлжээгээр бvртгэж, олгож байгаа нь энэ гээд цахим мэдэхгvй ядуусыг нь хєл хорьж, цахим сvлжээний дээдэс нь нэг айл жар далан орон сууцтай, байрлал болгонд газартай болчихсон байх юм. Энэ чинь нийслэлийн удирдлагуудын, жирийн иргэдээ хавчин гадуурхах бодлого мєн биз дээ?! Улсын Их Хурлын гишvvн Д.Сумъяабазар, нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын тєлєєлєгч Т.Гантємєр нарын удирдсан багууд энэ дахин тєлєвлєлтийн ажил гэгчтэй хэдэн удаа тойрч танилцсан.
Энэ баг бvрэлдэхvvнд сурвалжлагчаар оролцсоны хувьд зарим зvйлийг газар дээр нь vзээд vнэхээр харамссан л даа.Э.Бат-Vvл, луйвар гэхэд арай дэндvv луйвар хийсэн. Нийслэлийн хамгийн сайхан байрлалтай 24 газрыг сонгон авч, “гэр хорооллын дахин тєлєвлєлт” гэгч, хатуухан хэлбэл “дээрмийн” vйл ажиллагаагаа эхлvvлсэн байгаа. Нэг хашаанд ах дvvсээрээ амьдарч болоод байсан, идээшиж дассан газар нутгаас нь “шинэ байранд оруулна” гэх буюу багахан мєнгє амлаж хєєсєн байгаа юм. Э.Бат-Vvл болон тvvний шадруудад хууртагдсан хvмvvс, сайхан мэрээдэл євєрлєн салж явцгааснаас хойш 1-3 жил єнгєрч байна. Олонх нь тvрээсийн умгар єрєєнд, нэг хэсэг нь ах дvv, тєрєл садныдаа, зарим нь хотын захын бяцхан зай талбайд хоног тєєрvvлж байгаа нь туйлын vнэн. Баянзvрх дvvргийн хэсэг иргэд цуглан газраа дээрэмдvvлсэн тухай хэвлэлийн бага хурал хийж байгааг харахад vнэхээр єрєвдмєєр байна билээ. Д.Батдэлгэр гэж эмэгтэй, Э.Бат-Vvлийг “Улсын баатар” юм болохоор нь итгээд газраа чєлєєлчихсєн нь нэг мєсєн сvйрлээ гээд уйлж байгааг телевизээр бvгд харсан байх. Хэдхэн хоногийн ємнє Гандангийн дэнжид иргэдийн цуглаан болж билээ. Энэ цуглаанд УИХ-ын гишvvн Д.Сумъяабазар болон хот, дvvргийн зарим удирдлага оролцсон.
Энэ цуглаан дээр СЄХ-ны дарга А.Амар нарын олон хvн “Энэ Бат-Vvл гэдэг чинь ямар муухай араншинтай хvн бэ? Бидний амьдарч байгаа таван давхар байшинг орон сууцны дахин тєлєвлєлт нэрээр нураана гэж заналхийлээд байх юм. Манай орон сууц бол олон зуун хvн амьдардаг, хугацаа нь дуусаагvй сайн барилга. Зєвхєн газарт нь л шунаад байгаа юм билээ.
Хэзээ Бат-Vvлийнхэн ирээд байр сууцыг минь нураах бол гэж айгаад унтаж ч чадахаа байсан” гэж яриад И.гэгч эмэгтэй vйлж байна билээ. “Гандангийн хоёр єндєр” хэмээн нэрлэгддэг орон сууцнууд байрлаж байгаа хэсэгхэн єндєрлєг бол манай нийслэлд vнэхээр ховорхон байрлалтай газар. Тэр газрыг гартаа оруулж авахын тулд єєрийн ойр дотны хэдэн хvнээрээ санал гаргуулан “дахин тєлєвлєлт” нэрээр дээрэм хийж байгаа нь энэ. Ийм баримт хэдэн арав зуугаараа бий. Энэ “дахин тєлєвлєлт” гэгч луйвар бол, “Хадгаламж зээлийн хоршооны луйврын” дараа босч ирсэн хамгийн том хэлмэгдvvлэлт юм.
Одоо дараачийн сонгууль болоход ганцхан жилийн хугацаа vлдлээ.
“Дахин тєлєвлєлт” хэмээх сайхан нэрийн доор хувийн газар, орон байрнаасаа хєєгдсєн мянга мянган хvн, хотоор тэнvvчилсээр шинэ тєр засагтай золгоно. Мэдээж, газрын луйварчин Э.Бат-Vvлийнхэн ор мєргvй арилсан байж таарна. Тэр vед булхайгаа булахын тулд нэг сонин арга хэрэглэж байгаа. Та бvхэн анзаарсан бол, айлуудыг нь хєєж нvvлгэчихээд ганц хоёр айл зориуд vлдээсэн байгаа. Бага мєнгє, хариугvй жижиг орон сууц амлаад шvv. Энэ нь, хэрэг бишдэх vед “Газраа чєлєєлєєгvй айлаас болоод дахин тєлєвлєлтийн vйл ажиллагаа саатсан” гэж, бурууг бусад руу чихэх гэж байгаа нь тэр гэнэ.
Э.Бат-Vvлийнхний, сvvлийн vед санаж сэдсэн нэг ноцтой зvйл бий. Тэр нь хуучин орон сууцуудыг дахин тєлєвлєх нэрээр газрыг нь булааж авах явдал. Vvнд хамгийн тvрvv хамрагдах орон сууцнууд нь хотын тєвийн 40, 50 мянгатын хороолол, нэхмэлийн шарууд, тємєр замын дан давхар орон сууцнууд…гэх мэт. А, Б зэрэглэлийн бvс дэх орос, хятадууд, vндэсний барилгачдынхаа барьсан байр орон сууцнуудыг буулгах гээд байгаа юм. Хvмvvс бол “Vvний цаана Оросыг vзэн ядах vзэл явж байгаа юм” гэлцдэг.
Ялангуяа Ленин, Сталины хєшєє дурсгалыг буулгаж, Лениний музейг араг ясны музей болгохоор эхлэсэн “Оросын эсрэг vзэл”-ийг дэвэргэж байна гэх юм билээ.
Энд, манай нийслэлийн иргэн хэн боловч анхаармаар нэг ноцтой зvйл бий. Олон улсын жишгийг харж байхад манай мэтийн ядуу буурай улс, хvн амьдарч байгаа хуучин барилга орон сууцнуудаа нурааж устгаад байдаггvй юм билээ. Та нар, Бээжин хотын тєв хэсэгт давхар байтугай дан шавар байшингуудийг сайхан засч тордоод хадгалж хамгаалж байдагийг лав харсан байх. Єнєєдєр тэгтэл Бат-Vvлийнхэн байрлал сайтай газар л бол ямар ч сайхан орон сууцнуудыг нураахад бэлэн болсон байна.
Єєр намын, ардаа тулах тvших хvнгvй 12 давхар шинэ орон сууцыг нурааж байгаа хэрнээ, єєрсдийнхєє ивээлийн хvмvvсийн, ЦТП-дээр барьж байгаа 10 давхар орон сууцны барилгыг буулгахгvй л байгаа шvv дээ. Энэ, мєн их ялгавартай байгаа биз. Хувийн ашиг сонирхлын vvднээс явж байгаа Э.Бат-Vvлийнхний алагчлал энэ. Зарим нь, єш хонзонгийн гэмээр зvйл ажиглагдах болсон.
“Єдрийн сонин”-ы таван давхар шинэ байрыг та нар санаж байгаа байх. Єнгєрсєн жил хоёр талынх нь цонхнуудыг хаасан, арван хэдэн давхар хоёр єндєр барилга барьсан. Хvмvvс ярих нь: “Хотын удирдлагууд, vнэнийг бичдэг, зоригтой шvvмжилдэг сониныг зориуд дарамтлан, хоёр талыг нь хаасан барилгын зєвшєєрєл олгож байгаа юм. Хотод, буулгавал буулгачихмаар барилга энэ хоёр єндєр л байгаа. Тэгтэл Бат-Vvлийнхэн огт хир халдаахгvй байгаа” гэх юм билээ. Э.Бат-Vvл, Д.Баттулга нарын бvлэглэлийнхэн удахгvй явна л даа. Сонгуулиар уу, сонгуулийн наана уу, гэдэг л байна. Нийслэлийнхний бухимдал туйлдаа хvрч. Жолооч, эмнэлэг, сургуулийнхан, хувийн хэвшлийнхэн, гэр хорооллынхон…гээд олны тэвчээр алдагдан, заримынх нь амнаас “огцор” гэсэн vг сонсогдох боллоо. Хvнд чинь ичих булчирхай гэж нэг юм байдаг даа. Тэгсэн чинь Э.Бат-Vvл маань 2020 онд нийслэлийнхэнд метроны тvлхvvр гардуулж єгчихєєд явах бололтой юм, хэнэг ч vгvй яриад байдаг, сонин л юм.
Нэг муу тулга тойрсон зальтай, мэдлэг мэргэжил маруухан, хувийн ашиг сонирхолд хєтлєгдсєн, хот байгуулалтын А-ч vгvй Э.Бат-Vvл мэт нь нийслэл хотыг удирдах ухаан vнэндээ хvрэхгvй байна. Єнєєдєр улсын нийслэлийг байтугай аймаг, сумыг єндєр боловсролтой, алсыг харж єргєн цар хvрээтэй сэтгэдэг, хот байгуулалтын наад захын мэдлэг мэргэжилтэй хvн удирдахгvй бол явахаа больсон байна.
Тэгээд ч, С.Зоригийн аймшигт аллагын vеэр цагаан малгай нь талийгчийн орон дороос гараад “аавын хаалга” татаж байсан Э.Бат-Vvл, “Казиногийн хэрэг”-ээр ял эдэлж байсан Д.Баттулга хоёр, орчин vеийн нийслэл хотыг удирдаж чадахгvй нь гэдгээ аль эрт харуулсан. Худал амлалт, хувиа хичээсэн бодлоор Э.Бат-Vvлийнхэн хол явахгvй л дээ. Даанч олон хvний амь, амьдралаар тоглочихлоо. Багануурын хортой нvvрсээр утуулж уушги нь муудсан болон нас барсан хvмvvсийн амийг нэхэж,
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.