Сэрэмжил: Хүний биед маш хортой резинэн будаа гэгч манайд ороод иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 23 ・ 7

Монголчууд бид өмсөх, зүүх, идэж уух гээд бүхий л хүнсний хэрэглээний гол асуудлаа урд хөрш болох Хятадаас зөөж, тэндээс бүрэн хамааралтай болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. 

Өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэгддэг будаа гэхэд л анх заан, анаашны зурагтай нь сайн чанарынх гээд бид өргөнөөр авч хэрэглэдэг байлаа. Өнөөдөр ч авч л байгаа. 

Тэгвэл сошиал ертөнцөөр нэгэн сэрэмжлүүлэг яваад эхэлсэн байна. Тодруулбал, Megu Bolor гэх хаягийн эзэн “Хуурамч будаа Монголд ороод ирчихсэн байна. Сая будаа угаагаад санаандгүй хутгаад авч үзлээ. Тэгсэн чинь будаа нь үйрээд, цав цагаан болчихсон байхаар нь гараараа үрээд үзтэл юу ч үгүй үйрээд уначихлаа. Яг шохой шиг. Тэгэхээр нь YouTube-ээс бичлэг хайгаад үзтэл пластик, төмс хоёроор хийсэн будаа Хятадаас Өмнөд Ази руу их хэмжээгээр гарсан хэрэг манджээ. 

Яана аа, ийм будаанаас хоёр аягыг идсэн хүн нэг том гялгар уут идсэнтэй дүйцнэ гэнэ. Агшилт нь арай биш байсан юм. Сүмтэй будаа 10 кг-ийг авсан.Мэргэжлийн хяналт холбогдох байгууллагууд нь анхааралдаа аваарай. Цааш нь түгээж сэрэмжлүүлээрэй” хэмээгээд зургийг нь оруулжээ.



Өнгөрсөн сарын сүүлээр Хятад улсад төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамч будаа худалдаалж байгаа талаар оросын lenta.ru сайтад мэдээлж байсан билээ. Тодруулбал, энэхүү хуурамч будаа нь Хятадын Шаньси мужаас гаралтай бөгөөд тус улсын зах зээлд маш ихээр борлуулагдаж байгаа гэсэн байв. 

Тус улсын мэргэжлийн байгууллагуудын мэдэгдсэнээр хуурамч будааг жинхэнээс ялгахад маш их бэрхшээл тулгарч байгаа аж. Учир нь хуурамч будаа үзэгдэх байдлын хувьд жинхэнээсээ бараг ялгагдахгүй байгааучраас Хятад улсын мэргэжлийн байгууллагаас “Будаа худалдан авахдаа сайтар шалгахыг сануулаад энэхүү будааг хэрэглэсэн тохиолдолд биед маш хортой нөлөө үзүүлнэ” гэдгийг сануулжээ. 

Харин тус улсын зарим хэвлэл мэдээлэлд энэхүү хуурамч будаа Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсууд руу худалдаалагдсан гэх мэдээллийг гаргасан байна

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 25/

    Гаалийхан гэж ямар хүмүүс байдаг юм бэ? Зүгээр л хэн ч тоодоггүй л юмнууд байдаг юм биш үү

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    эзэнгүй монгол

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    Мэргэжлийн хяналт гаалийнхан жоохон ажлаа хиймээр юмаа. Арай дэндлээш дээ... АНУ япон зэрэг улсаас юм оруулж ирэх гэхээр дарамтлаад баахан юм шаардаад хахуул авах гээд зүтгэчихнэ. Урдаас орж ирж байгаа бараан дээрээ хяналтаа тавимаар юм. Хятад бараа бүүр оруулж ирэхээ болих хэрэгтэй ш дээ. Өчнөөн жи

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    Uu arai ch dee budaanaas tatgalzmaar yum bna oros shar.gurwaljin budaagaa l idtsegeey de

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    YANAA MERGEJILIIN HYNALT IIN GAZRIINHAN AJILAA HIIGEECHEE ULS ORNII AYULGUI BAIDAL GEJ BAIHGUI BOLJEE

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    хил гааль мэргэжилийн хяналт юу хииж байдаг улс вэ

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    хил гааль мэргэжилийн хяналт юу хииж байдаг улс вэ

    Хариулах