Урьдчилгааг 10 хувь болгох нь эрсдэлтэй юу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 25 ・ 1

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувьд хүргэхээр боллоо. Үлдэгдэл 20 хувь дээр Хөгжлийн банкнаас баталгаа гаргаснаар иргэд бага хувийн урьдчилгаатайгаар орон сууцны зээл авах боломж бүрдэж буйюм. Засгийн газар ирэх долоодугаар сардаа багтаад журмаа баталснаар иргэд 10 хувийн урьдчилгаагаа төлөөд орон сууцанд орж эхлэх нь.

Орон сууцтай болохыг хүссэн ч урьдчилгаа төлбөр дээрээ гацаж байсан иргэдийн хувьд энэ сайхан боломж. Гэхдээ нөгөө талдаа банкууд болон орон сууцны зээлийн системийн хувьд зарим талаар эрсдэлтэй юм.

 

Өнөөгийн нөхцөлд бол зах зээл дээр 34000 гаруй орон сууц бэлэн байна гэдгийг салбарын яамнаас мэдэгдэж буй. Харин Засгийн газар 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргаснаар 12000 гаруй өрх 10 хувийн урьдчилгааг төлөөд, ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж байна. Өөрөөр хэлбэл, эрэлтээс давсан нийлүүлэлт байгаа юм.

 

Энэ тохиолдолд банкууд нийлүүлэлт их байгаа гээд ипотекийн зээлээ хэт “задгай” олгож эхлэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн Засгийн газар нэгэнт баталгаа гаргаж байгаа юм чинь гэсэн байдлаар хандахыг үгүйсгэх аргагүй. Нэг ёсондоо орон сууцны зээлд хамрагдах боломжгүй, зээлээ төлж чадахгүй иргэдэд зээл олгоод эхлэх ч магадлал бий. АНУ-ын орон сууцны зах зээл яг ийм нөхцөл байдлаас үүдэлтэйгээр дампуурлаа зарлаж, дэлхийн эдийн засгийн хямрал болж байсан.

 

Урьдчилгаа төлбөрийг 10 болгосноор зээлийн иргэдэд сонголт бий болгож, зээлийн нөхцөлийг уян хатан болгож байгаа. Өнөөгийн нөхцөлд бол ипотекийн зээл дотор хугацаа хэтэрсэн зээл 1.8, чанаргүй зээл 0.5 хувьтай байгаа. Урьдчилгааг 10 хувь болгосноор энэ үзүүлэлт нэмэгдэх эрсдэлтэй. АНУ-д 2002 онд чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 6 хувийг эзэлж байсан бол 2006 онд 20 хувьд хүрчээ. Орон сууцны зээлийн хэт уян хатан байдал АНУ-ын ипотекийн зах зээлийг доргиосон байдаг. Манай улсын хувьд энэ зах зээл дөнгөж эхэлж байгаа. Тийм ч учраас орон сууцны зээлийн урьдчилгааг 30 хувиар тогтоосон. Эдийн засагчид урьдчилгааг 10 хувь болгох цаг нь хараахан болоогүй гэдгийг хэлдэг.  

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: