ХӨСҮТ-ийн дарга өөрийгөө мөнгөөр шагнаад, ажилчид цалингүй царай алдаад л

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 25 ・ 1

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдож Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна. Энэ үеэр тус эмнэлгийн  захирал Д.Нямхүү нь 2014 оны А/42, А/58, А/61, А/85, А/87, А/105 тушаалаар өөртөө удаа дараа нийт 5 522 304 төгрөгийн урамшуулал , Б/13, Б/26, Б/51, Б/72, Б/141, Б/161, Б/202, Б/228, 2015 оны Б/5 тушаалаар өөртөө удаа дараа нийт 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг олгсоон нь илэрсэн байна. ,

Дээрх зөрчлийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу “нийтийн албанаас халах” хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан талаар хариу ирүүлсэн байна. 

Олон сая төгрөг өөртөө авчихсан даргад цалингийн 20 хувь гэдэг инээдэмтэй шийтгэл биз. Эрхэм дарга ийнхүү өөрийгөө урамшуулж байхад хэдэн эмч ажилчид нь бослого гаргахад бэлэн болсон байна. Улаанбурхан халдварт өвчин газар авсан өдрөөс буюу өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл нойр хоолгүй шахам өндөржүүлсэн блэн байдалд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч ажилчид нь тавудгаар сараас хойш цалингийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, онцгой үед ажилласан нэмэгдлээ авч чадахгүй хүндхэн байгаа гэнэ. Гэрийн бараа бараг харахгүй өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байхад цалин хөлсийг минь цагт нь өгөхгүй байгаа нь бидэнд хохиролтой байна. Үндсэн цалингаа л авдаг. Ихэнх нь өрх толгойлсон, зээлээс зээлийн хооронд амьдардаг. Үндсэн цалин болох 300-400 мянган төгрөгөөр яаж ар гэрээ авч явах билээ. Жижүүр хийж илүү цаг ажиллаж байж амьдралаа  арай гэж залгуулдаг хүмүүс хэдэн сар гэрийн бараа харахгүй нэмэгдэл цалингаа авч чадахгүй ажиллах хүнд байна гэж манай редакцид хандсан юм. 

Эмнэлгийн ажилчдыг төлөөлдөг Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь эмнэлгийнхээ удирдлагатай  энэ асуудлаар уулзахаар "төр засгаас мөнгө өгөхгүй байна. Та нар тангараг өргөсөн хүмүүс ажлаа хий. Ирэх долдугаар сард ч нэмэгдэл, илүү цагийн хөлс авна гэх найдвар муу шүү" хэмээн дарамталсан гэх.  

 

Өнөөдрийн байдлаар эмч эмнэлгийн ажилчид тав, зургадугаар сарынхаа нэмэгдэл цалинг авч чадахгүй байгаа юм байна. Өөрсдийн эх сурвалжаар асуулгахаар мөнгө орж ирсэн гэх мэдээлэл байдаг. Мөнгө шийдэгдэж орж ирсэн юм бол яагад бидэнд өгөхгүй байгаа юм бэ хэмээн бухимдаж байгаа гэнэ. Энэ удаа эмнэлгийн ажилчид нэр, зургаа хэвлүүлэхээс татгалзлаа. Ингэсэн тохиолдолд ажилгүй болно гэж байлаа. Тиймээс энэ сарыг дуустал хүлээнэ. Наадмаас өмнө мөнгөө авч чадахгүй бол тус эмнэлгийн 700-гаад  эмч ажилчид тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж байна. 

 

Эмнэлгийн ажилчдын гомдлын мөрөөр Эрүүл мэнд спортын яамнаас Халдвартын мэнэлгийн алжилчдын нэмэгдэл цалин яагаад шийдэгдэхгүй байгааталаар тодруулахад, 

-Засгийн газрын хуралдаанд Халдварт өвчин судлалын төвийн эмнэлгийн ажилчдын илүү цаг, нэмэгдлийг нэрсийн жагсаалтаар оруулж батлуулаад эмнэлэг рүү нь шилжүүлсэн. Энэ мөнгөө хэрхэн хуваарилах нь тус эмнэлгийн удирдлагуудын асуудал. Энэ талаар тодруулахад бүх эмч сувилагч нарт мөнгийг нь олгосон. Аудитын шалгалтаар баримтаа үзүүлсэн гэж байсан гэлээ. 


 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: