“Ажнай” Д.Бат-Эрдэнэ Макаод сумдын НЗ-ийн дарга нараа 50 гаруй мянган доллароор казинод оруулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 28 ・ 2

 

УИХ-ын гишүүд дундаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн өмнө гишгэх хөрөнгөтэй баян үгүй биз. Тэрээр буриад прагматик барималчын бүтээсэн гэх Чингис хааны хөшөөг гурван сая еврогоор худалдан авсанаар дэлхий даахгүй баян гэдгээ баталсан.

Ийм баян гишүүнд Өмнөговь аймгийн бүх сумдын нутгийн зөвлөлийн дарга нарыг Хонгконг, Макаогоор аялуулан казино тогло хэмээн хүн бүрд бэлнээр 2000 доллар өгөх юу ч биш биз. Саяхан тэрээр аймгийнхаа бүх сумдын хот дахь нутгийн зөвлөлийн дарга нарыг Азийн төдийгүй дэлхийн зугаа цэнгэл, мөрийтэй тоглоомын төв гэгдэх Макао, Сингапур мөн Хонгконгоор арав гаруй хоног аялуулж юм үзүүлжээ. Нийтдээ 25 орчим хүн явсан гэнэ. Нутгаасаа гарсан баян гишүүний ачаар газар үзээд нүд тайлаад ирсэн нутгийн зөвлөлийн дарга нар аялалаас нь хамгийн их сэтгэл хөдөлгөсөн үйл явдал Макаод болсон тухай ирээд ярьцгаажээ. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ дарга нарыг казинод оруулаад ийм юм байдаг, ингэж тоглодог гэж харуулаад хүн бүрд тоглоод үз хэмээн 2000 доллар өгсөн гэнэ. Дарга нар гэнэтийн явдалд самгардсанч “ухаан сийлж” эмэгтэйчүүд нь сул ож ирсэн мөнгийг “далд хийгээд” тоглоод алдчихлаа гэжээ. Эрчүүдээс нь бас даган мөнгөө “сожсон” нөхөд нэлээд хэд гарч.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 29/

    Энэ хүнд тэр зэргийн ухаан бурхан юу гэж соёорхох билээ дээ. Зэтгэрийн төрлөөс наахнуур л амьтан шүү дээ. Хөөрхий

    Хариулах
  • ТОНШУУЛ / 2015 06 сар 28/

    ЗОВЖ ОЛООГҮЙ МӨНГӨ ЭНЭ ЛУГАА СУЛ ГАРНА. ИНГЭЖ ТЭНЭГТЭХИЙН ОРОНД ТЭР МӨНГӨӨРӨӨ ЯДАРСАН АЙЛЫН ХЭДЭН ХҮҮХДИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ НЬ ДААСАН БОЛ ИЛҮҮ ДЭЭР БАЙХ БАЙЖ ДЭЭ.

    Хариулах