Ард түмэн төлбөрөө төлж, аварга цолтон “айлгаад” гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 28 ・ 7

Хамгийн хялбар аргаар мөнгө олох аргыг нэрлэ гэвэл иргэд  төвөггүйхэн “машин ачих үйлчилгээ” гэж нэрлэдэг болжээ. Өвдөж сандаргасан хүүхдэдээ эм авахаар эмийн сан ород ирэх 2-3 минутын хугацаанд авто машиныг нь “хулгайлах шахуу” ачаад явсан энэ мэт  “зөвшөөрөгдсөн луйвар”-ыг  хэдий болтол үргэлжлүүлэх вэ Хотын даргаа.

Ард түмний амьдрал ядуу байна. Гэтэл тэднийг машин ачлага нэрээр  боловсон аргаар дээрэмдэх байдал үргэлжлсээр. Бүр сүүлдээ  булан тохойны цаана нуугдаж байгаад автомашинтай иргэд түр зогсоод эмийн сан ороод ирэх хооронд машиныг нь ачих зэргээр ачлагын компаныхан хэтэрхий улайрчээ. Утас нь байхад  залгана гэж огт үгүй шүү дээ. Иргэний машиныг нь  ачихад хажууд нь байсан гэрчүүдийн хэлж байгаагаар  машин ачдаг  ажилчид  бие биенээ “хурдал хурдал” гэж  шавдуулсаар тойрч гүйн зураг авсан болоод бараг 1 минутанд амжуулан  ачаад явсан гэнэ.

Тэд машин ачиж  буулгахдаа бусдын өмч хөрөнгө болох тухайн  автомашины  дугуйг   нь хагалах,  гүйперийг нь салгах, зураас сэв гаргах асуудал энгийн үзэгдэл мэт болжээ.

Та бүхэн эндээс нэг зүйлийг ажиглан харж болно. Тээврийн хэрэгсэл саатуулах журмын  хашаанд  эгэл борчуудын машинаар дүүрэн.  Тэнд LAND 200, LEXUS 570 нүдний гэм шиг ховорхон үзэгдэнэ.  Хэдэн хоногийн өмнө 32-р тойрогт байрлах ачсан машин саатуулдаг журмын хашаанд  ганцхан LEXUS -570 байсан боловч  төд удалгүй цагдаагийн эрээн машин  ирж,    тэндээс бууж ирсэн  дэд хурандаа цолтой  цагдаагийн офицер  журмын хашааны ажилтнуудад хандан: “Монгол улсын аварга Балжиннямын  автомашиныг ачаад явсан байна, та нар тэнэг юмуу…” гээ загнаад ямар нэгэн төлбөр  хураамж төлөлгүйгээр тухайн   LEXUS 570-ыг унаад  гарахыг харсан гэрч хэлнэ билээ. Ард түмэн мөнгөө  төлж,  олны танил, нэр алдартай  хүмүүс ингээд  төлбөр төлөхгүй явах нь шударга хэрэг үү ?

Гэтэл  машинаа ачуулсан  энгийн иргэд зөөж тээвэрлэсний хөлс  55.0 мянган төгрөг, журмын хашааны хөлс 5.0 мянган төгрөг, нийт 60.0 мянган төгрөг төлж байж машинаа  тус журмын хашаанаас гаргадаг.

Үнэндээ  машин тээвэрлэсний хөлс хэмээн хураан авч байгаа  55.0 мянган төгрөг хэрхэн тогтоогдсон,   тээвэрлэхэд гарах бодит  зардал хэд байдаг, үүнээс хэд нь улсын төсөвт ордог гэдгийг  мэргэжлийн байгууллагууд нарийн шалгаж тогтоох хэрэгтэй болов уу. Тиймгүйгээс болж машин ачдаг  компаниуд ажилтнуудаа  орлогоор нь  цалинжуулдаг байдлыг  бий болгосноор машин ачихыг “мөнгө олох арга” гэж ойлгох болсон ачлагын ажилтнуудын бусармаг үйлдэл хэрээс хэтэрлээ.

А.Гал

Ugluu-logo2028


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • orsod amidarch bailaa / 2015 07 сар 06/

    neg jishee durdhad manai hoid hurshid mashin achih uilchilgee ihesnees bolj ene asuudliig shiidwerlehiin tuld Valedimar Putin huuli gargasan yamar huuli we gewel ug achih mashinii ezen utsaaniihaa dugaariig vldeesen bol ter utasruu zalgaad 10 min dotor mashinaa holduulahgui bol shuud achdag huuli ga

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 29/

    uursduu zam bugluud zogsoj l bna yamar hun mashinaa orhihnuu geed baishingiin bulangaas haraad zogsdog baihdaa ain

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 29/

    хулгайч шоронд ордог, эд нар яагаад хуулийг завхруулаад байна Хүмүүсээ хувиараа тооцоо хий

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 29/

    Zogzoh esgui gazar zogsson bol achih ni zuv... tegeed bugluruud zogsoj bh ni deer uu

    Хариулах
  • иргэн / 2015 06 сар 28/

    хүний өмчийг "хулгайлж" авч явдаг байдлыг зогсоо

    Хариулах
  • иргэн / 2015 06 сар 28/

    хүний өмчийг "хулгайлж" авч явдаг байдлыг зогсоо

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 28/

    Nogoo neg shudraga orsoldoon eneee tereee baiguulguud yagaad bur tag bolchihvoo heden site haaj neesen l humus bolj ene metiig boliulah heregtei mashin evdene deerees ni mongo avna mongon dun erdoo 10 baihad l ene achlagiin kompanuud hangalttai orlogo olno mongold amidrahaas suuldee durgui hurdeg bo

    Хариулах