БНСУ-д эмчилгээ хийлгэх нэрээр орогнож байгаа МАХН-ны дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэнгүүт тэрбээр чимээгүйхэн шиг тус улсыг зорьсон билээ. Саяхан тэрбээр ОХУ-ын Иволгинск суурин дахь Буддын шашны гэгээнтэн, хамба лам Итгэлтийн сүмд очиж, мөргөл үйлдсэн.
. Түүнийг эх орондоо ирэнгүүт нь дахин баривчилж, “аавын”-нд хийнэ гэсэн мэдээлэл гарч байгаа тул ар гэрийнхэн нь болон өөрөө айгаад байгаа бололтой дог.
Ямар ч байсан түүнд дахин шинээр авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа нь үнэн юм.
Н.Энхбаярын хувьд эх орондоо ирж, эрүүл мэндээ сувилуулж, биеэ тэнхрүүлэхийг хүсэж байгаа талаар сайд Ц.Цолмон ярьсан билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.