Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монголын Засгийн газар “Хан Ресурс”-т өрөө төлнө

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 29 ・ 1

  Өнөөдөр Их Британид айлчилж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан билээ. Тэрээр энэ үеэр айлчлалныхаа талаар болон Монголын уул уурхайн томоохон төслийн асуудлаар барууны хэвлэлд ярилцлага өгсөн байна.

 

Тэрээр хэвлэлд ярихдаа Арбиртын шүүхээр төлөхийг шаардсан “Хан Ресурс”-ын өрийг удахгүй өгөх тухай дурдсаныг www.Bloomberg.com мэдээлжээ. Ерөнхий сайд Монголын Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүндэтгэх бөгөөд “Хан Ресурс” компанид 100 сая ам.долларын өрөө төлнө хэмээн хэлжээ. Энэ нь Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын нөхцлийг сөргөөр харах явдлыг бууруулах болно хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэхүү ярицлага цацагдсанаас хойш Торонтод төвтэй “Хан Ресурс”-ын хувьцаа 56-70 канад цент хүртэл өссөн байна.

 

“Хан Ресурс”-ын хэрэг нь Монголын Засгийн газар гадаадын уул уурхайн компаниудтай маргалдаж, Арбитрын шүүхэд очсон дөрвөн хэргийн нэг нь билээ.  

Г.Үжин

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 29/

    Сайханбилэг хувиасаа төлөх юмуу? улс юу ч байхгүй дампуурлаа гээд байсан

    Хариулах