ЗГХЭГ-аас Говьсүмбэрийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг хууль хэрэгжүүлэхийг санууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 06 сар 29

Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нөхөн сонгууль болж, МАН- ын төлөөлөгчид олонхийн санал авсан ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа. Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ- ын дарга С.Баярцогг байр сууриа илэрхийлж, Говьсүмбэрийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалд хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг явуулжээ. Энэхүү албан бичигт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д “…нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана”, 7.3-д “Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина” мөн хуулийн 20 зүйлийн 5.2-т “Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга нь орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах болон ИТХ-д ажил, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх ажпыг эрхэлнэ” гэсэн Засгийн газарт хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг Говьсүмбэр аймгийн ИТХ- ыг яаралтай хуралдуулж, нөхөн сонгуулийн дүнг хэлэлцэн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бодит мэдээлэлтэй танилцаад орон нутгийн ажлыг гацаахгүйн тулд ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг хууль хэрэгжүүлж ажиллахыг санууллаа. Харин сонссон ч сонсоогүй мэт царайлдаг ИТХ-ын дарга нь энэ албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авах нь хамгийн сонирхолтой байна. Говьсүмбэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэн нутгийн иргэд жагсаал хүртэл зохион байгуулсан билээ.

М.Өлзий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх