Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 06 сар 30
・ 3
Нийгмийн зорилтот бүлэгт орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг хөнгөвчлөх нөхцөл бүрдүүлсэн тухайгаа Засгийн газар зарласан. МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Анхжаргалаас энэ талаар тодрууллаа.

-Засгийн газар орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосноо зарлалаа. Энэ талаар залуусын тавдугаар их хурал дээр яригдаж байсан байх аа?
-МЗХ-ны V их хурал өнгөрсөн сарын 28-нд болсон. Энэ Их хуралд оролцсон төлөөлөгчид залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн юм. Эдгээрээс хамгийн түгээмэл асуудал бол яах аргагүй орон сууцтай болох гэдгийг их хурлын төлөөлөгчид дуу нэгтэй тодорхойлсон байна. Учир нь, Засгийн газраас явуулж ирсэн орон сууцны зээлийн босго шалгуур, урьдчилгаа төлбөр хэт өндөр байгаа нь залуучуудын хувьд хэцүү даваа, хүнд ачаа болсон гэж хэлж болно. Тэр ч утгаараа МЗХ-ны V их хурлаас хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Орон сууцны дэмжлэгийн сан байгуулах,
-Баталсан тогтоол, санаачилгаа хүргүүлснээр уг асуудал ажил хэрэг болсон гэж ойлгож болох уу?
-Орон сууцны дэмжлэгийн сан байгуулж, сангаараа дамжуулан тодорхой эрсдэлийг үүрснээр урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг буурах боломжтой гэж үзсэн. Ийм механизм о. . Залуус ийм хэмжээний мөнгө хуримтлуулаад байранд орох нь хүндээр тусч байгаа учраас урьдчилгаа төлбөрийг хөнгөрүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй гэсэн санаачилгыг их хурлын маань төлөөлөгчид гаргасан хэрэг.
-Гуравдугаар сард санаачилга гаргаад, зургадугаар сард ажил хэрэг болгож байна гэхээр их хурдан шийдвэрлэчихлээ гэж хараад байна?
-Тийм ээ. Эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд барилгын салбар бүхэлдээ орчихсон байсан, шинэ барилга орон сууцыг ийм л нөхцөл байдал угтсан. Ялангуяа Барилга, хот байгуулалтын сайдын ажлаа хүлээж аваад удаагүй Б.Цогтбаатар сайдын төсөөлөл, тооцоотой бидний санаачилга нийцсэн. Тэр ч утгаараа залуучуудын санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг ажил хэрэг болгож, бодлого болтол гаргаж ирсэн энэ
Энэ бол олон залуу хүн, шинэ гэр бүлийн хувьд түүхэн шийдвэр. . Энэ хувь хэмжээ гурав дахин буурч залуучуудын нуруун дээрх ачаа ч тэр хэмжээгээр хөнгөрлөө. Үүнийг дагаад маш олон залуусын, гэр бүлийн амьдрах орчин, нөхцөл сайжирна гэдэгт бид итгэж байгаа.
-Орон сууцны дэмжлэгийн сангийн тухай ярьсан. Сангийн ажиллах зарчим, хэлбэрийг тодорхой тайлбарлаж өгөөч?
-Орон сууцны дэмжлэгийн санг хоёр их наяд төгрөгт байгуулъя, үүгээр зээлийн эрсдэлд баталгаа гаргая гэж ярьсан. Урьдчилгаа төлбөр болон нийт зээл төлөлтөд санхүүгийн эрсдэлийг давхар хамгаалах зорилготой. Мэдээж их хурлын төлөөлөгчдийн дунд барилгын, эдийн засгийн, хуулийн гээд олон салбарын залуус бий. Тэдний тооцоо судалгааны үндсэн дээр энэ асуудал яригдсан юм.
Манай улсад цэвэр даатгалын зарчимаар ажиллах ёстой Нийгмийн даатгалын сан гэж бий. Энэ сан дотор эрсдэлийн сан бий болгоод орон сууцны зээлийн эргэн төлөлтөд баталгаа гаргая гэдэг санааг их хурлын төлөөлөгчид ярьсан. Цаашдаа орон сууцны дэмжлэгийн сантай холбогдуулж, МЗХ-ны дэргэд Орон сууцны корпораци байгуулна. сан дээр зохион байгуулалт хийх, илүү үр дүнтэй захиран зарцуулалт хийх зэрэгт анхаарч ажиллана. Гэхдээ энэ корпорациа залуучуудын сайн дурын үндсэн дээр байгуулна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.