П.Очирбат хөрөнгө орлогын зөрчилтэй мэдүүлгээсээ болж албан тушаал буурах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 07 сар 01 ・ 5


        АТГ-аас УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантамир нарын гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд шалгасан талаараа мэдээллээд байгаа. Гэвч хариуг олон нийтэд бус гомдол гаргасан алба хаагчдад явуулсан гэдгээ онцолсон.


Ерөнхийлөгч асан П.Очирбатын хувьд 2006 оноос эхлэн АТГ-т  очиж өөрийн гараар хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгдөг байсан гэлцдэг. Гэвч олон хавар нэгэндээ гэдгээр нэг л өдөр ийн будлиантай, зөрчилтэйгээрээ дуудуулж суугаа нь энэ юм.


Тэрбээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс гадна МCS компаниас сар бүр 24 мянган ам.долларын цалин авдаг ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй аж.  Тиймээс АТГ-аас П.Очирбатын ХОМ-ийг дахин нягталж шалгасан нь өдгөө янз бүрийн сэдэлтэй бор шувуу нисэхэд хүргээд байгаа юм.


Ер нь сүүлийн үед Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэр хүнд сэвтэх талруугаа яваад байсныг нуух юун. Тухайлбал, Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа Улсын төсвөөс асар их хэмжээний мөнгө гаргаж, хотын төвд тусгай газар олгож, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид хэний ч өмнө нүүр улаахааргүй сайхан байшин барьж өгч байсныг хэн хүнгүй мэдэж байгаа.   Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэрлэх ёслолын ордны дэргэд  байрлах жижигхэн цагаан байшин өөрийн гэсэн эдэлбэр газартай, хашаа хамгаалалттай, халаалт дулаантай тохилог байр. Магадгүй Монголын баячуудаас ч өмнө, Монголд бараг анх удаа улсын төсвөөс хөрөнгө гаргаж, орчин үеийн хаусыг монголын ард түмэн П.Очирбат гуайд барьж өгсөн ч байж болох юм.


Гэвч харамсалтай нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, “Тэнгэрийн цаг” компанийн захирал П.Очирбат ард түмнийхээ бэлгийг нэгэн хувийн компанид өндөр үнээр зарж, үүх түүхээ ул мөргүй устгуулсан нь багагүй шүүмжлэлийг дагуулаад байсан юм.


Сүүлийн шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат “Монголиан майнинг корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.


 
"Монголиан майнинг корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн томилсны дотор хараат бус бие даасан гишүүнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ажиллуулахаар шийдвэрлэн хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Улмаар Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар ч томилогдон ажиллаж байжээ.
 


Мөн экс ерөнхийлөгч П.Очирбат “Монголиан майнинг корпораци"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг 2012 оны аравдугаар сарын 12, 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр тус тус 2 жилийн хугацаагаар дахин байгуулсан байжээ.
 


Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.
 


Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг албан тушаалаас нь бууруулан, хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байна. Энэхүү хяналт шалгалт, П.Очирбатад хариуцлага тооцуулах тухай албан тоотоо АТГ-аас зохих албан тушаалтуудад хүргүүлээд байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.


 
Тэрээр 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 60824.49 /мянган төгрөг/ орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2966.69 төгрөг, хувьдаа орон сууцгүй, эзэмшлийн 24240.00 төгрөгөөр үнэлэгдэх хоёр газартай /700 м2, 1157 м2/, Тоёота Ланд-100 маркийн автомашинтай, 90000.00 төгрөгөөр үнэлэгдэх малтай, 2211400.00 төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг.

 

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 02/

    Муур багшийн дүр гарган насаараа ард түмний нуруун дээр зайдалж улааныг үзэн урваж шарваж баяжсан энэ новш одоо шангаа хүртэх цаг нь болсон, суух ёстой газар руу нь явуулбал таарна. Тэгвэл ядаж ял нь нимгэрч хойт насандаа тамд очихгүй болно биз

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 02/

    tsadaj uzeegui hulgaich

    Хариулах
  • unshigch / 2015 07 сар 02/

    yamar zavharsan yum be.Hend ch itgeh hereggyi yum bna.Hoi S0l0ngosiin nogoo khyn l gesen yg bna daa.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 01/

    Mongolchuudad yaj es surtahuungui, hoyor nuur gargaj, shunaliin tulam bolj amidrahiig amidaaraa haruulj bui hun dee.Nudee neetsgee.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 01/

    Шударга байх ёстой хүмүүс нь ингэхээр хойч үе хэнээс үлгэр авах вэ

    Хариулах