ЕТГ-ын ажилтнууд яагаад А.Сүхбатыг наймд, Г.Өсөхбаярыг есдүгээрт эрэмблэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 07 сар 01 ・ 10

Өнөө жилийн наадамд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын аваргууд барилдахаа мэдэгдсэнээр наадам утгаа алдаад байгаа билээ. Хэн нь зүүнийг манлайлах вэ гэсэн талцал гарч, улмаар Баяр наадмыг зохион байгуулах хороо гарцаагүй Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлна. Наадмын хууль дүрмээр ийм юм гэсэн шийдвэр гаргасан.



Харин бөх сонирхогчид А.Сүхбат аварга зүүнийг манлайлах ёстой гэсэн яриа ч хүртэл гаргасан. Зодгоо тайлсан хэмээгдэж байсан аваргууд ийнхүү наадам болгоны өмнө хэрүүл мандааж наадамчин олноо талцуулах болсонд ч ард түмэн дургүйцэх боллоо.

Д.Сумъяабазар зэрэг аварга, арслангууд ч хоёр аваргын зүүний манлайг булаацалдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлжээ.  Тэгвэл Ерөнхийлөгчийн дугаарласан эрэмбээр А.Сүхбат зүүнийг манлайлах ёстой гэх яриа ч бөх сонирхогчдын дунд гарчээ.

Эрдэнэдэлгэр Түвшин гэх иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн тайлбарыг олон хүмүүс дэмжиж шэйрлэжээ. Эрдэнэдэлгэр Түвшин өөрийн фэйсбүүк хуудсандаа “Монгол төрийн наадам тоглоом болж байна. Ноднин Сүхбат аварга ийм юм гарч магадгүй гээд 3-н даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлаж эрэмбэ баталгаажуулж поротколд үлдээсэн байдаг. Энэ жил Өсөхбаяр дээр нь эрэмбэлэгдэн гэвэл утга учраа бүрмөсөн алдаж байна. Дархан аварга цолтоны үнэмлэхний дугаар эрэмбийг зааж өгдөг.

1. Түвдэндорж
2. Дамдин
3. Батсуурь
4. Мөнхбат
5. Баянмөнх
6. Цэрэнтогтох
7. Батэрдэнэ
8. Сүхбат
9. Өсөхбаяр

Эндээс харахад долоо дээр байгаа Бат-Эрдэнэ аварга өмнөх зургаан аваргаасаа илүү түрүүлсэн ч тэдний өмнө гардаггүй уламжлалтай. Тэгэхээр есдүгээрт байгаа Г.Өсөхбаяр аварга одоо 10 түрүүлсэн ч А.Сүхбат аваргын өмнө гарах ёсгүй. Бид эрх зүйт монгол улсад амьдарч байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг үгүйсгэх учир байхгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 07/

    svhbat medeej zvvnii magnaid garna shvv dee

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 02/

    хийх юм байхгүй, байсан ч хийж чадахгүй нөгөө УИХ-ийн гишүүд, улс төрч нэртэй хэдэн луйварчид хэцүү юм даа. Тэгээд л бөх энэ тэр яриад л ёстой завхарлаа даа. БНМАУ-г Монгол улс болгоод одоо удахгүй улс ч үгүй болох санаатай юм биш үү дээ!

    Хариулах
  • irgen / 2015 07 сар 02/

    talstuulj yimruulth hereg ua bnaa 2 buh uursduu yaraltsaad shiideh heregtei busuu

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 02/

    ene hoyr erguu boliosoi

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 02/

    Darhan avarguudiig amjiltaar ni erembeldeggui yum uuniig oilgohod yun hetsuu bga yum boloo

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 02/

    Энэ бол эрэмбэ биш зугээр л он цагийн дараалал.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 01/

    Эрх зүйт нийгэмтэй ардчилсан ерөнхийлөгчийн засаглалтай гэдэгээ баяр ёслол, зугаа цэнгэлийн талцал дээрээ л мэдэх юм даа эцэг нь охиноо хүчирхийлж төр нь ард түмнээрээ тохуурхаж эрх мэдэлтэнгүүд нь дээд хэмжээгээрээ баяжиж байхад эрх зүйгээ ярьдаг ч болоосой. Миний хувьд бол Өсөхбаяр аварга зүүнийг

    2
    Хариулах
  • eersdiigee sine chagiin Mongolchyyd geed nerleed baigaam syy?....... / 2015 07 сар 01/

    Yher Mongolchyyd sal dyrgyi hyrgelee?Byh yuman deer ylas torjuulej ene ardchilsan nam gej hogiin tantangyyd Mongoliig yum bygd deer talchyylan eh adaggyi bolgoloo?Ene yunii yor be?.....senehiin dohio l ene baih?.....

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 01/

    yagaad ingeed baidag yum bol suhbat zuuniig avch barildana shuudee minii huvid suhbatiig dejdeggui gehdee usuhbayr avarga 2009 ond l darhan avargiin bolzol hangasan shuudee

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 01/

    Монголчууд минь наадмаа ч хийж чадахгүй болох нээ Сүхбат түрүүлж цолонд хүсэн шүү дээ

    3
    Хариулах