Г.Батхүү хаан болохгүй, Б.Бат-Эрдэнэ аварга “барилдана”

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 07 сар 02 ・ 5

 

Наадмын өмнө элдэв таавар, тийм болов уу, ийм юм уу гэсэн хүлээлтүүд  үүсдэг.  Энэ удаа ч тодорхой асуултууд олны сонирхлыг татаж байна. Тухайлбал, хоёр дархан аваргын  хэн нь зүүний магнайд гарах вэ гэсэн асуулт тойрсон маргаан, талцал  өнөөдөр ч нэг мөр болсонгүй.
 
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг хэлэхдээ “Амжилтаар нь эрэмбэлнэ. Жагсаалтыг Үндэсний бөхийн холбоо гаргана” гээд эцэст нь “Тэр хоёроос том цолтой бөх ороод ирэх ч юм бил үү” гэсэн. Тэр том цолтон нь хэн бэ, Б.Бат-Эрдэнэ аварга барилдах уу гээд л асуулт тавигдсан.
 
Энэ тухайд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодруулах гэсэн боловч  “тийм, үгүй” хоёрын аль нэгийг хэлсэнгүй. Дуугүй байгааг барилдана гэж ойлговол, Б.Батзориг дэд сайдын хэлснээр том цолтон зодоглох тул маргаад байгаа хоёр дархан аваргын хэн нь ч зүүний магнайд гарахгүй болж таарах нь.
 
Олныг доргиож буй бас нэг асуултын мөрөөр “Мөнх тэнгэрийн оньс” гэгдээд буй  И.Мөнхсаруулын тодруулснаар Чингис хааны энэ цагийн дүр гэгдээд буй Г.Батхүү гишүүн рүү утас цохисон боловч танихгүй дугаараас татгалзаж буй бололтой авсангүй. Түүний ойрын эх сурвалжаас тодруулахад “Хаан болох гээд зүтгээд байгаа  мэтээр ярьж бичиж, хүнийг доромжилж  болохгүй. Тийм зүйл байхгүй” гэв.
 
Харин И.Мөнхсаруулын ойрын хүмүүсийн хэлж буйгаар монголчууд хүчирхэг байх үеийн 300-гаад хүний хойд дүрийг тодруулсан. Бүгд үйлээ хийж, тэнгэрээ аргадаж байгаа сурагтай. Энэ том үйлийг одоогоор хүмүүс ойлгож хүлээж авахад учир дутагдалтай хандаж байгаа ч яваандаа ойлгож, итгэж, бишрэх болно хэмээн тэд үзэж байгаа гэнэ. 
 
Л.Хэрлэн 
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 06/

    Bathuu todorchihson gesen sh dee. Jaahan icheed bgaa yum bishuu

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 06/

    А.Сүхбат зодог тайлаад л олны өмнө төрийн далбааны өмнө сөгдөж мөргөөд л, уйлж унжаад л байсан. Зодог тайлсан бөх барилддаг юм уу?. Бөхийн жудаг ийм болсон уу? Ямар их хорсол, атаа жөтөө вэ? гэж ойлгож байна.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 03/

    elentsegnii chini haan.....

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 02/

    хөөе би чингис болмоор байна яах вэ

    Хариулах
  • Xaan / 2015 07 сар 02/

    Bolno gej xyn xuuraad l. Xaan bolchixooch de saixan shyy de

    2
    Хариулах