Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 05

Засгийн газрын 2012-2016 оын мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай зарим нутгийг дэлхийн өв, хүн ба шим мандлын хөтөлбөрт дэвшүүлнэ гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд 2012 онд Бурхан Халдун, түүнийг хүрээлсэн уулсыг соёлын, мөн ОХУ-тай хамтрач Монгол Дагуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх хүсэлт гаргаад буй.
Тэгвэл эдгээр өдрүүдэд ХБНГУ-ын Бонн хотноо зохион байгуулагдаж байгаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэхээр болсон байна.
Тодруулбал, чуулганы энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж, улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргав.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.