Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт “Ардын жүжигчин” цол томдохгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05 ・ 5


 

Амжилт гаргахаар нь магтаалаар булж, азгүйтэж бүдрэхэд нь газар дор оруулдаг тэр жишгээр дээрх үгсийг бичсэнгүй гэдгээ эхлээд хэлье. Цаашид ихийг хийж бүтээх хүмүүст өгөх ёстой юмыг нь өгчихвөл илүү эрч хүч нэмэх юм болов уу гэсэн санаагаар бичиглэлээ.   
      
Монголын сонгодог урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл  явдал өнгөрөгч долоо хоногт тохиосныг уншигчид мэдэж байгаа. Дөрвөн жилд нэг удаа зохиогддогтоо ч бус, цар хүрээ үнэлэмжээрээ “Дэлхийн сонгодог урлагийн олимп” гэгдсэн ОХУ-ын суут хөгжмийн зохиолч  П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог урлагийн наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариун­баатар амжилттай орол­цож, гран при шагналын эзэн болсон. Ардын жүжигчин Ц.Пүрэв­дорж шүүгчээр нь олон жил ажил­лаж байсан гэдгээр л монголчуудтай холбогдож асан энэ уралдаанд манай дуучид олонтаа оролцсон ч 1990-ээд оны сүүлч хүртэл дорвитой амжилт гаргаж байгаагүй юм. Харин МУГЖ П.Ганбат 1998 онд дөрөвдүгээр байрт орж, хожмынхоо залууст итгэл хайрласан бол 2011 онд МУГЖ Э.Амартүвшин атгаад алдсан байдаг. Тэр цомыг Г.Ариунбаатар аваад ирлээ. Түүний замын зардлыг дааж, уралдаанд оролцох боломжоор хангасан УИХ-ын дэд дарга М.Энхболдод ч монголчууд талархах учиртай.  


Г.Ариунбаатар СУИС-ийг дүүргэсэн бөгөөд 2011 онд Москвад болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж, төрийн хишгийг залуудаа хүртсэн уран бүтээлч.  Мөн тэрбээр 2012 онд Монгол Улсын шилдэг дуучны тусгай шагнал, 2014 онд Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагналыг хүртсэн юм. Сүүлийн нэг жил тэрбээр Улаан-Үд хотноо Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа уран бүтээлээ туурвиж байсан.

Сая Москвагаас ирэхдээ Маринскийн театраас ажлын санал хүлээж авсан гэсэн. Өөр ч олон театраас урилга ирсэн гэсэн. Тиймдээ ч “Хүүг нь дэлхийн тайз дуудаж байна” гэж хэлээ биз. Монголын сонгодог урлагаас Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гэсэн хоёр од нэгэн зэрэг гийлээ. Э.Амартүвшин П.Чайковскийн нэрэмжит наадамд үзүүрлэж, Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанд тэргүүлж, Кардифф сингерт үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Г.Ариунбаатар И.Глинкийн нэрэмжит олон улсын наадам, П.Чайковскийн нэрэмжит уралдаан, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг хүртлээ. Одоо төр хишгээ дахин хайрлахад буруудах юм ер үгүй мэт санагдана.     

Монголын түүхэнд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн хүн нь МУГЖ Ц.Төмөрбаатар гэдэг.Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж, төрийн хишиг хүртэхдээ тэрбээр 24-хөн настай байсан юм билээ. АЖ, Төрийн шагналт Б.Норовсамбуу аравдугаар анги төгсөх жилээ буюу 18-хан насандаа МУ–ын гавьяат жүжигчин цол тэмдэгийн эзэн болж байв. МУГЖ Д.Алтанхуяг мөн л 18-хан насандаа гавьяат болсон. Тэд бүгд төрийн хайр энэрлийг дааж яваа. Харин хамгийн залуудаа ардын жүжигчин болсон тохиолдлыг мэдэхгүй юм. Э.Амартүвшин 29, Г.Ариунбаатар 26 настай. Хэрвээ Ерөнхийлөгч соёрхвол тэд Монголын урлагийн түү­хэнд хам­гийн залуудаа “Ардын жүжигчин” цол хүртсэн шинэ түүхийн эзэд болох юм. Дуурийн урлагийн домгууд болох АЖ Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан нарын хүрээгүй оргилд энэ хоёр залуу гарчихлаа шүү дээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 06/

    mongolchuud baliar ataarhuu huurnuud shuu

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 05/

    Манайхаан... сэтгэл хөдлөлөө барьцгаа л даа... Манай дуучид хүчирхэг болж байгааг хэн бүхэн харж байнаа....
    ''Дуурийн урлагийн домгууд болох АЖ Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан нарын хүрээгүй оргилд энэ хоёр залуу гарчихлаа шүү дээ'' гэж бичиж арай болохгүй шүү. Оргилд хүрээгүй гэж бичигдэ

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 05/

    Delhiin iim duuchiddelhiidee ted ter hemjeegeer undur orlogotoi mongoliin duuchid mongoldoo avdag gavya shagnalaa avahl bailguidee ter delhiinduuchidaa baraadaad tsagaachilahgui yu ga

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 05/

    Delhiin iim duuchiddelhiidee ted ter hemjeegeer undur orlogotoi mongoliin duuchid mongoldoo avdag gavya shagnalaa avahl bailguidee ter delhiinduuchidaa baraadaad tsagaachilahgui yu ga

    Хариулах
  • Daryy baih ni ylam l aldarsyylna?.... / 2015 07 сар 05/

    Yamar sonin aransintai hymyys bolob oo?bid neg amjilt gargasan ni bol eldebiin chol gynsin gyigaad baih yy?zaluu yeen ingej hymyyjyyleh yy?Tiim aldartai l bol aldarsaad ylam l orgil eed tygaan hatgahiig beldeh biz?delhiid iim dyychid olon bna?Ted erdee ch ene bichej baigaa sig sagnald omgoittgyi ee,

    Хариулах