ЗУРГАА БОЛЧИХСОН, 800 ТӨГРӨГ ТӨЛ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06

Шөнө, оройгоор зорчигч тээврийн микро автобуснууд үнээ нэмдэгийг хүн бүр мэднэ.

Гэсэн хэдий ч холбогдох албанд нь мэдэгдэлгүй, ганц нэгэн хатуу үг чулуудаж байгаад хүссэн мөнгийг нь өгөөд суудаг. Өөр яалтай ч билээ дээ, оройтож ажлаасаа тарсан хүмүүс чинь. Гэтэл 18:00 цагийн үед Зүүн салаа-100 айл чиглэлд үйлчилгээнд явдаг микроавтобусныхан 800 төгрөгөөр явна гэнэ. Чухам яагаад гэтэл “Зургаан цаг болчихоод байна” хэмээн хариулах юм.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн н.Одгэрэлээс утсаар тодруулахад “Манайхтай гэрээгээр ажилладаг байгууллагуудын микро явах чиглэлээ наасан, нийтийн тээвэр гэсэн туузтай байдаг. Эдгээр нөхдүүд ийм байдал үүсгээд иргэд улсын дугаараар нь гомдол гаргасан тохиолдолд бид жолоочийг 5-30, албан тушаалтаныг 30-60, албан байгууллагыг 250 мянган төгрөг хүртэлх төгрөгөөр торгодог” гэлээ. Харин үүнээс гадна хулгайн микро гэж байдаг бөгөөд тэднийг барихад хүндрэлтэй байдгаа учирлаж байна лээ

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх