Хуушуурыг дэлхийн брэнд болгоё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06 ・ 2

Монголчууд бидний хамгийн түгээмэл хоолны нэг нь хуушуур юм. Гэхдээ бидний дунд, “хуушуур” гэдэг үг нь хятад хэлнээс монгол хэлэнд нэвтэрсэн үг учраас энэ нь хятад хоол гэх ойлголт нэлээд тархжээ. Гэвч “хуушуур” гэдэг үгийн талаар бодох юм бий. Зарим судлаачид энэ үгийг угтаа “бүдүүлэг, зэрлэгүүд” буюу “ху” нарын хоол хүнс гэсэн утгатай хятад үг гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, “хуушуур” нь хятадуудын хувьд, харь улсын хүнсэнд оноож өгсөн нэршил гэнэ. Нэгэнт тийм юм бол тэр харь улс нь Монгол байж яагаад болохгүй гэж. Аливаа зүйлсийн гарал үүслийг нэр нь тогтоогоод өгчихдөг ёс бий.  Ингэж нотлох сэжүүр ч байна. 

Хуушуурыг урьд халуудай гэж нэрлэж байсан тухай баримт бий. Харин нэлээд сүүлд хятадуудыг дуурайн хуушуур гэж нэрлэсэн гэх
. Монголчуудхуушуур, бууз пирошки гурвыг ерөнхийдөө нэг төрлийн битүү хоол гэж үздэг. Ингэхдээпирошкиг оросынх, хуушуур, буузыг хятадынх гэж тайлбарлах гээд байдаг нь буруу юм. Хятадууд хуушуурыг харь хоол гэж тооцдог талаар дээр дурьдсан. 

Тэгвэл үндэсний цөөнх болсон хэдэн ястныг эс тооцвол оросууд мөн бууз, хуушуур, пирошкиг татар монголчууд анх оруулж ирсэн гэж ярьж, бичдэг юм байнаБууз гэдэг нь бооц гэсэн үгнээс гаралтай нэршил гэж үздэг эрдэмтэд бий. Харин мантууг мантайх гэсэн үгнээс гаралтай гэж үзсэн байнаТуркүүд буузыг мант гэдэг бол хазарууд мөн адил байна. Солонгост буузыг манду гэдэг. Ингэхээр мантуу гэдэг нь монгол үг гэдгийг баталчих л юм бол бусад нь сүүлдсэн гэдэг тодорхой болно. Хуушуурыг ч адил, монголчууд хятадын нэршлийг хэрэглэж дадахаасаа өмнө хэрхэн нэрлэдэг байсныг бат нот тогтоож чадвал хандах зүг өөрөө тогтох мэт. Энэ дэлхий дээр хуушууртай төстэй хоол хийж иддэг улс орон олон байна. 

Монголоос гадна Төв Ази, Кавказ, Европын үндэстнүүдэд түгээмэл бөгөөд цаашилбал энэтхэг, малайзчууд ч хийж иддэг байна. Тэр ч байтугай тив ондоо Канад, Америк, Өмнөд Африкт хүртэл хэлбэр дүрсээ өөрчилсөн л болохоос яахын аргагүй хуушуур маягийн хоол байх ажээ. Хуушуурыг түрэг хэлэнд “чебурек”, “бөрек”, энэтхэг зүгийн хэлэнд “пури”, “бүүри”, испани хэлэнд “эмпанда” гэх мэтээр янз бүр нэрлэж заншжээ. Үүнээс үзэхэд бид хуушуурыг хятад хоол бус, харин өөрийн үндэсний хоол гэж нэрлэн хэрэглэж занших нь зүйтэй мэт.Язгуурын нэрийг олчихоод, түүгээрээ цаашид нэрлэж занших асуудалд ч эрдэмтэн мэргэд анхаарлаа хандуулахад буруудахгүй болов уу. 

Учир юун гэвээс, хуушуурыг монголоор овоглон цаашид дэлхийн брэнд болгох боломж байна. Та бүхэн санаж байгаа бол “Хаан хүнс сүлжээ” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, банш БНХАУ-д экспортлох болж, экспортын гэрчилгээ авсан. Хуушуур бол маш энгийн, хаана ч ямар ч байдлаар хэрэглэх бүрэн боломжтой гэдгээрээ буузтай адил мөртлөө дэлхийд илүү танигдсан гэдгээрээ давуу талтай

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 07/

    Manai huushuur shig yum Mexico chuud bas hiideg yum baina lee shdee. Hudlaa gevel "empenadas" geed haigaad uzeerei!

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 07/

    Өнгөрсөн жил Хятад улс халуун тогоогоо дэлхийн өв бүртгүүлсэн байх шүү

    Хариулах