Инээмсэглэж байгаа цагдаа хайж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 09 ・ 3

 

 

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна.

Фото зургийн уралдаан нь цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил үйлчилгээгцахим сүлжээгээр иргэдэд сурталчлах зорилготой юм.

Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /www.facebook.com/ubcitypolice,www.twitter.com/ubcitypolice/, "Инээмсэглэх Монгол" үндэсний хөдөлгөөний www.facebook.com/SmilingMongoliaMN хуудсанд ирүүлнэ үү.

Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 14/

    Бүтэхгүй юм шаардах онцгүйдээ. Инээх уурлах, үг хэлэхийн цаана нь сэтгэл, хүнд хандах хандлага гэж гэж юм байдаг.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 11/

    Torguul bichij baigaa tsagdaa ineej bn lee

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 11/

    ineej baigaa tsagdaa olddoggui ee tegeed

    Хариулах