Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 09
Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдрийн хувьд Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “Апу” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртлээ.
Дөнгөж сая “АПУ” ХК-ийн тамирчин, ОУХМ Энхнтайваны Даваахүү 10 метрийн Хийн гар бууны төрөлд 575 оноогоор шигшээ 8-д шалгаран финалдаж Универсиад наадмын Аварга боллоо.
Ингэснээр манай тамирчид буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болоод байгаа юм. Харин манай улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн, хоёр хүрэл медаль хүртэж медалийн тоогоороо 148 орноос 18т орж байгаа юм. “Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай болж буй энэ жилийн наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байна.
Эрэгтэй буудлагын багийн тамирчид болох Э.Даваахүү болон Э.Бадамгарав нар нь ах дүүс бөгөөд тэд олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан Монгол улсын шилдэг тамирчид юм.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.