Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 15

Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 дуудлага хүлээн авч ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 дохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутагруу чигэлсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явсанаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 4 нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 нь тээврийн хэрэгсээр зорчиж явсан мөн тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч нар байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.