Наадмын дараа ...Өвөл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 15

Үндэсний их баяр наадмаар нар хур тэгширч, их ажлын өдрүүд эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд   найман начин, хоёр харцага цолтон шинээр төрж, 22 настай Э.Оюунболд Арслан цолоор энгэрээ мялаан, улсын бар наадамдаа түрүүлэв. Шандаст хүлгийн уралдаанд газар газрын хүлгүүд хурдаа үзэж, Төв цэнгэлдэхэд түрүү байрууд цолоо дуудуулан наадлаа.

Урианхай сурын харваагаар нэгэн насаараа  цэц мэргэнээ сорьж, гэр бүлээрээ сурын спортын төлөө зүтгэж яваа Б.Батбаатар, С.Энхтунгалаг  нар эрэгтэй, эмэгтэй харвааг тэргүүлж, Монгол улсын мэргэн, Хошой мэргэн цолны болзлыг тус тус хангасан гайхалтай явдал болж өнгөрөв.

Шинэчилсэн хуулийн дагуу урд жилээс наадмаар Монгол түмэн тав хоног амарч байна. Энэ жилийн хувьд Нийслэлийн удирдлагууд Чингисийн талбайд  урлаг соёлын  тоглолтыг  дөрвөн  орой дараалан зохион байгуулсан нь наадамчдын талархлыг хүлээсэн хэрэг явдал боллоо. Наадмын өдрүүдэд хуурайшилт ихтэй, халуун нар, зэвэргэн салхитай байсан ч наадамчин олон  баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Хөвсгөл далай ээж гадаад, дотоодын зочдын хөлд дарагдлаа.

Бэлэн мөнгөний машин мөнгөгүйдэж, шатахуун  дууссан чимээ Хөвсгөл зүгээс ирж буй нь аялал жуулчлалыг  илүү цогц бодлогын хүрээнд хөгжүүлж, наадмаар гадна дотны аялагчид хүлээн авах бэлтгэлээ илүү сайн базаахыг сануулсан хэрэг болсон нь мэдээж.

Ингээд наадам өндөрлөж байна. Наадмын дараа намар гэдэг. Энэ үг  төрийн  тэргүүн Ц.Элбэгдоржийн наадмын хаалтын өгүүлбэрт дурсагдаж, ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар мөн онцлон дурдаж байсан нь учиртай.

Энэ жил Монгол улсын хэмжээнд ерөнхийдөө гантай улирал тохиож, өвлийн өнийг зундаа тохиолж буй тул наймдугаар сараас хойш аймаг, сумдыг баяр наадмын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг хүртэл тусгайлан сануулсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх