-Өдөр тутмын сонинд ажиллаж буй гэрэл зурагчид сонирхогчидтой харьцуулахад тооны хувьд дэндүү цөөн байна. Мөн Монголын сэтгүүлзүйд баримтат гэрэл зургийн үнэлэмж гадны орнуудтай харьцуулахад маш муу байна. Үүнийг гэрэл зургийн хөгжилтэй нь холбож ойлгох уу эсвэл зурагчдын чадвартай холбох уу? -Ерөөсөө л Монголын гэрэл зургийн хөгжилтэй холбоотой асуудал. Гэхдээ, гэрэл зураг гэдэг маань маш том ойлголт. Үүн дотроо фото журнализм буюу фото сэтгүүлзүй гэх тусдаа, өөр сэдэв, төрөл болж байгаа юм. Сонины гэрэл зураг зөвхөн гэрэл зурагчдаасаа ч шалтгаалдаг юм биш. Сонины гэрэл зургийн бодлогыг хариуцаж ажилладаг хүн бол тухайн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга. Сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга эсвэл эрхлэгчийн сониноо авч явах бодлого маш чухал. Энэ сонин гэрэл зургаар юу үзүүлэх, юу өгүүлэх, ямар асуудлыг хөндөх вэ гэдэг редакцийн бодлогоор тодорхойлогдож байх ёстой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу