“Алтай таван богд” ууланд осолдон нас барсан залуусын шарилыг зөөвөрлөн авч ирэх нисдэг тэргийг өнөөдөр өглөө 07.04 цагт Улаанбаатараас хөөргөлөө.
Ослын талаар тодруулбал, энэ сарын 12-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан таван иргэн сураггүй болсон тухай дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Тэднийг хайхаар эрлийн долоон албан хаагч, Хилийн 0285 дугаар ангийн дөрвөн албан хаагч, уулын авиралтын дөрвөн тамирчин нийт 15 хүн, гурвантехник хэрэгсэлтэйгээр гарч энэ сарын 15-ны өдөр осолдсон уулчдын цогцсыг олж уулнаас буулгасан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.