Н.Алтанхуягийн Засгийн газрыг Н.Энхбаяр тохинуулж өгөөд буцна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 19

Засгийн газрын эрх баригч,  АН-ын дарга, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг, “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоёр намынхаа хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн баталж гарын үсэг зурлаа.

Содон харагдаагүй ч сонирхолтой санагдаж болох. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр,  -Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэжээ. Авлигын хэрэгт сэжиглэгдэж баривчлагдаж, өлсгөлөн зарлаж, сүүлдээ Ерөнхийлөгчийн зарлигаар “өршөөгдөж” БНСУ-д биеээ эмчлүүлэхээр одсон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эргэн ирэлт, улстөрийн хөдөлгөөнтэй үед таарлаа. Цаанаасаа тааруулж, ирсэн үү, нөхцөлд байдал ингэж тохирсон уу гэдгийг таашгүй. Гэвч Н.Энхбаяр эх орондоо ирээд  зүгээр суусангүй. Танхимдаа бүтцийн өөрчлөлт оруулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягтай тохиролцоонд хүрч,  Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Д.Удвал нарыгаа суудалд нь үлдээгээд зогсохгүй Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамыг нэгтгэсэн хоёр яамны зиндаатай Дэд  бүтцийн хөгжлийн яаманд “Шударга ёс” эвслээсээ сайд томилуулахаар болов.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх