Орон сууцны үнэ буурч эхэллээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 16

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад -8.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

Энэ тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4635 орон сууцны үнийг хамруулжээ.  

Тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан, хуучин орон сууцны үнийн уналт эрчимтэй үргэлжилсэн хэвээр байгаа зэрэг нь орон сууцны үнэ  буурахад нөлөөлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх