Баабар: Энэ хоёр эрүүгийн элемент 24 он хүртэл шоронд хамтарч ажиллах гэж байгаа юм болов уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 19

АН, МАХН хоёр 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь олон түмний анхаарлыг татлаа. Н.Энхбаяр ийм зорилгоор ирсэн нь ч тодорхой боллоо.

Хамгийн гол нь ирэх 10 жилд хамтран ажиллана, эвсэнэ, нэгдэнэ, ойлгоцоно, хүндэтгэлтэй ханадана, бие биенийгээ дэмжинэ гэсэн үгээр илэрхийлэгдсэн гэрээ олон түмний гэхээсээ илүү АН-ын гишүүдийн анхаарлыг ихээхэн татлаа. Учир нь 10 жил буюу урт хугацааны гэрээ байгуулахдаа гишүүддээ хэлээгүй бололтой. Эсвэл нууцаар хэдэн хүний хүрээнд яригдсан гэсэн хардлага гишүүдийнх нь дунд яригдав. Тиймээс 10 жилийн гэрээ тойрсон маргаан ихээхэн дуулиан дэгдээж байна. Цахим ертөнцийнхөн "АН авлигатай тэмцэх чадваргүй боллоо", "АН авлигатай тэмцдэг үнэт зүйлээ гээлээ", "Авлигалын хэрэгээр шийтгэгдсэн хүaмүүс АН-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаарай. Хамгаална, Өмгөөлнө, Туршлага судлана", "Авлигачин гэж шийтгэсэн хүнтэйгээ 10 жилийн гэрээ байгуулах шударга уу?", "АН авлигатай тэмцдэг биш өршөөдөг хамтран ажилладаг нам боллоо", "АН авлига хоёр ихэр боллоо", "АН гэдэг бол Авлигач Нам гэдэгийн товчлол", "АН уй гунигийн дуу боллоо" гэх мэтээр иргэд байр сууриа илэрхийлж байна. Харин АН-ын нөлөө бүхий хүмүүс, ардчилалыг дэмжигчид энэхүү хамтын ажиллагааны талаар ингэж бичих боллоо.

батчимэг эгчУИХ-ын гишүүн М.Батчимэг: Улс орноо хойш татахгүйн тулд энэ УИХ төсвөө, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулиа батлаад эртхэн тарах нь дээр болж байх шиг байна. Бүгдээрээ санаа тавих цаг болж байх шиг байна. Дүрмийг алагчилж биелүүлж болохгүй. Дүрэм бус намын даргатай удаж байгаа нам.

УИХ-ын гишүүн М.Зоригт: 2016 онд хамтарч сонгуульд орно. Намын гишүүдээр нэг ярьж болмоор. Үүнийг мэдсэн бол Батзандантай зурдаг байж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН, МАХН хамтарч 2016 оны сонгуульд оролцоно гэнэ үү. Алтанхуяг ийм эрхтэй хүн мөн үү? АН-ын гишүүд дэмжигчдийн хүсэл зориг мөн үү?

бааНийтлэлч Баабар: Энэ хоёр эрүүгийн элемент 24 он хүртэл шоронд хамтарч ажиллах гэж байгаа юм болов уу? Хоёулахнаа хэнээс ч асуулгүй танилцуулалгүй хийснийг бодоход хувийнх нь асуудал юм болов уу даа.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх